solongonews
Бүх Хятадын өвлийн улирлын XIV спортын наадамтай танилцъя
2019-10-25 16:39
Бүх Хятадын өвлийн улирлын XIV спортын наадамтай танилцъя.

Бүх Хятадын өвлийн улирлын XIV спортын наадам нь Өвөр Монголд анх удаа зохион байгуулах гэж буй том хэлбэрийн ерөнхий чанартай өвлийн спортын наадам болно. Энэ удаагийн спортын наадмын сүлд болон өлзийт амьтан болон бэлгэдлийг нь танилцуулъя.

Бүх Хятадын өвлийн улирлын XIV спортын наадмын сүлдийг “Өвлийн эгшиглэн” хэмээн нэрийдэв.

Сүлд нь Өвөр Монголын онцлогийг харуулж, монгол, хятад хэлний “өвөл” гэх үсгийг уялдуулж урлан зохиосон байна. Гэхдээ өвлийн улирлын анга аяс болон тал нутгийн хадаг салхины аяар намирсан нь цас мөсөн цуглааны хөгийг чавхаджээ. Сүлд нь хөх өнгөөр гол өнгө болгожээ. Хөх өнгө нь тэнгэрийн өнгө, мөн Өвөр Монголчуудын эрхэмлэдэг өнгө бөгөөд гэрэл гэгээтэй, өнө мөнхийг бэлгэдэв. Улаан, шар, хөх, ногоон, хар таван өнгөөр олимпын таван цагиргийг бэлгэдэж, зоригтой тэмцэх, оргилд гарах спортын зориг санааг харуулсан байна.

Бүх Хятадын өвлийн улирлын XIV спортын наадмын өлзийт амьтан нь монгол хувцсаар чимэглэсэн хүүхэлдэй болно.

Монгол хүүхдийн дүр төрхөөр бүтээгдэж, хөөрхөн дэгжин хоёр монгол хүүхэлдэйг зурж төлөвлөн, Өвөр Монголын үндэстний соёлын гүн гүнзгий агуулгыг харуулж, энх тайван, хүсэл мөрөөдлийг бэлгэдсэн юм. Эрэгтэй хүүхэлдэйн нэрийг “Анд”, эмэгтэй хүүхэлдэйн нэрийг “Сайн уу” гэж нэрлэсэн нь нэрсийг холбоход “Анд сайн уу ” гэх утгыг илэрхийлж, Өвөр Монголчуудаас бүх ард түмэнд хүргэж буй чин сэтгэлийн урилгыг дамжуулан, найман зүгийн зочдод дотно мэндчилгээ болгож, өвлийн спортын наадмын тамирчдыг амжилттай оролцохыг хүсэн ерөөж, энх тайван, нөхөрлөлийн спортын үзэл санаан, Өвөр Монголчуудын халуун дотно, эрүүл чийрэг, баяр баясалтай сайн сайхан оюун санааны дүр төрхийг төлөөлүүлж байгаа аж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл