Германы судалгааны хүрээлэн болох Бертельсманн сангийн саяхан гаргасан судалгааны тайланд дурдсанаар, Хятад улс ногоон технологийн судалгааны тэргүүлэх орнуудын нэг болсон бөгөөд "судалгааны эрч хүчээр Хятадтай ямар ч улс таарч чадахгүй".
2017-2022 оны хооронд Хятадад ногоон технологийн салбарт дэлхийн шилдэг патентын тоо 11 мянгаас 37 мянгад хүрсэн нь АНУ-ын дараа хоёрт орох үзүүлэлт болсон гэж тайланд дурджээ.
Тайланд дурдсанаар 2017 оноос хойш Хятадын ногоон технологийн 10 дэд салбарт патентын тоо нэмэгдсэн байна. Тухайлбал байгаль орчинд ээлтэй материал болон дахин боловсруулах, үр ашигтай үйлдвэрлэл, шинэ эрчим хүч, эрчим хүч хэмнэх машин механизм гэх мэт. Тэдгээрийн дотор байгаль орчинд ээлтэй материал, дахин боловсруулалтын салбарт Хятад улс 2017-2022 оны хооронд дэлхийн патентын эзлэх хувийг бараг хоёр дахин нэмэгдүүлж, бараг 40 хувьд хүрсэн байна.
Уг тайланд дурдсанаар Хятадын олж авсан дэлхийн хэмжээний хамгийн олон патенттай бүс нь үр ашигтай үйлдвэрлэлийн салбарт байдаг бөгөөд сүлжээний үйлдвэрлэл (ухаалаг үйлдвэр), нефть болон нэхмэлийн үйлдвэрүүдэд аж үйлдвэрийн үр ашигтай үйлдвэрлэл, дижитал хөдөө аж ахуй, оновчтой хөдөө аж ахуй зэрэг нь онцгой хувь нэмэр оруулж байна.Дан төрлийн технологийн хувьд Хятад улсын давуу тал нь ундны ус цэвэрлэх, батерей болон түлшний эсийг дахин боловсруулах, цемент дахин боловсруулах, хуванцар, шил, цаас, электроник, хэрэглэгчийн хог хаягдлыг дахин боловсруулах зэрэг юм.
