solongonews
“Бүс ба зам” Монгол, Оросын олон улсын алдарт уран зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ
2018-09-28 17:50
“Бүс ба зам” Монгол, Оросын олон улсын алдарт уран зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдлээ

“Бүс ба зам” Монгол, Оросын олон улсын нэртэй уран зураачдын уран бүтээлийн хоёр дахь удаагийн үзэсгэлэн өнөөдөр буюу 09-р сарын 28-нд Хөххотноо нээгдэв.

Уг үзэсгэлэнг Өвөр Монголын Урлагийн солилцооны нийгэмлэг болон Монгол Улсын Зураачдын нийгэмлэг, Монгол Улсын Улаанбаатар хотын Зураачдын нийгэмлэг, ОХУ-ын Эрхүү хотын Зураачдын нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан байна.

Тосон будаг, баримал сийлмэлийн урлагийн хорхойтнууд үзэсгэлэнд саатаж, үзэсгэлэнг сонирхож, туршлага солилцжээ. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 40 гаруй зураачийн бүтээл оролцсон бол Монгол Улсын 9 гавьяат зураачийн бүтээл, 16 нэр хүнд бүхий зураачийн шилдэг уран бүтээл, ОХУ-ын хэсэг гавьяат зураачийн бүтээлүүд дэлгэгджээ. Мөн Монгол Улс, ОХУ-ын 20 гаруй зураач, сийлбэрч оролцож, бүтээлээ дэлгэсэн байна.  

Тус үзэсгэлэн 09-р сарын 28-наас 10-аар сарын 07-ны өдрийг хүртэл дэлгэгдэх болно.

Зохиогч: НИЙТЛЭЛ: Т.БУЯНХИШИГ
Найруулагч: СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Эх сурвалж : СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл