“2017 Mobile World Congress”-ын нээлт боллоо
2017-06-29 09:47
“Mobile World Congress-2017 буюу Дэлхийн гар утасны тухай их хурал өчигдөр Шанхайн Олон Улсын Экспо Төвд нээлтээ хийсэн байна.

Тус удаагийн их хурал “Хүмүүсийн төлөө” сэдвийн дор зохион байгуулагдаж, 5G, “Internet of things, дараа ээлжийн интернэт, VR зэрэг цоо шинэ техник технологи болон бүтээгдэхүүнийг бүх талаар дэлгэн үзүүлжээ. Мөн үүний зэрэгцээ “Mobile” экологийн системийн оюунлаг аж үйлдвэр, цахим хэрэглээ, сургалт болон чөлөөт цаг зэрэг салбарын хамгийн шинэ хэрэглээний үр дүнг харуулсан юм.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://paper.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
