Хятад улсын Хөгжүүлэлт өөрчлөлтийн зөвлөл, Аж үйлдвэр мэдээ мэдээллийн яам, Улсын интернэтийн аюулгүй байдал болон мэдээллийн зөвлөлийн алба, Гүйжөү мужийн Ардын засгийн газраас хамтран зохион байгуулсан 2019 оны Хятад улс дахь олон улсын том датагийн аж ахуйн үзэсгэлэн энэ сарын 29-ний өдөр Гүйян хотноо хаалтаа хийв.
Тус удаагийн үзэсгэлэнгийн хамарсан цар хүрээ дахин түүхэнд урьд өмнө нь байгаагүй хэмжээнд хүрч, үзэсгэлэнгийн үеэр олон төрлийн том дата судалгааны ололт амжилтыг дэлгэн, 5G, зохиомол ухаалаг зэрэг дэвшилтэт технологийг сонирхуулж, мөн 100 гаруй тэрбум юаний гэрээ хэлэлцээр байгуулав.
ХКН-ын Гүйян хотын хорооны байнгын гишүүн, Гүйян хотын байнгын орлогч даргын танилцуулсанаар тус удаагийн үзэсгэлэнгээр нийт 162 арга хэмжээ зохион байгуулж, үүний дотор 9 дээд хэмжээний форум, 53 тусгай зориулалттай болон худалдааны форум тохируулж, 1200 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн, технологи болон шийдвэрлэх төслийг танилцуулсан байна.
