solongonews
Нээлттэй Хятад улс дэлхий нийтэд ашиг хүртээнэ
2019-03-10 22:04
Нээлттэй Хятад улс дэлхий нийтэд ашиг хүртээнэ.

Сүүлийн өдрүүдэд болж буй Хятадын "Хоёр чуулган"-ыг маш олон улс орнуудын хууль тогтоох байгууламжийн дээд албан тушаалтнууд анхаарч байна. Үүний нэг нь Танзанийн Үндэсний Ассамблейн орлогч дарга Талия Аксон болно.
Тэрээр хэлэхдээ: - Хятадын гадаадад нээлттэй байдал дэлхий нийтэд ашиг хүртээж, Танзани-Хятад хоёр орон эдийн засгийн хөгжил, эрчим хүчний хэмнэлт зэрэг талд хамтын ажиллагаагаа илүү сайжруулахыг хүсэж байна гэжээ.
Мөн тэрээр илэрхийлэхдээ: - Миний бие Хятадын "Хоёр чуулган"-ыг маш их анхаарч байна. Хятад улс гадаадад нээлттэй байдлаа баримталж, даяаршлыг дэмжин, дэлхийн эдийн засгийн өсөлтийг хангах гол хүчин зүйлийн нэг болж байна. “Бүс ба зам” санаачилгаас Хятадын Олон улсын импортын экспо хүртэл Танзани идэвхтэй оролцсоор ирсэн нэгэн бөгөөд Хятад улстай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх болно гэжээ.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : CCTV13
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл