solongonews
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы ерөнхий сайд Абэ Шинзо-тай хэлэлцээ хийв
2019-12-26 10:04
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Японы ерөнхий сайд Абэ Шинзо-тай хэлэлцээ хийв.

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 12-р сарын 25-нд Сычуань мужийн Жян Янь хотноо Японы ерөнхий сайд Абэ Шинзо-тай хэлэлцээ хийсэн байна.

Ли Кэчян: Хятад, Япон хоёр тал Хятад, Японы улс төрийн дөрвөн бичиг баримтын зарчмуудыг баримталж, түүхээр толь болгож, ирээдүйд хандах байр сууриар, эмзэг асуудлуудыг зүй зохистой зохицуулж, хоёр орны харилцааг зөв замд оруулсны үндсэн дээр хоёр талын харилцааны хөгжлийг хөгжүүлэх ёстой. Японы талтай адил чиглэлээр замнаж, хоёр орны дээд давхаргын хэлхээ холбоонд таатай уур амьсгал, орчин бүрдүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Ли Кэчян: Хятад, Япон худалдааны гол түншүүд болох юм. Хятад улс үйлчилгээний салбарын нээлттэй байдлаа өргөтгөж байгаа нь хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанд нэн их боломжийг олгож байна. Хөгшрөлтэйн асуудлыг зохицуулах талаар Хятад, Япон хамтын ажиллагааны өргөн цар хүрээтэй бөгөөд харилцан үр өгөөжөө хүртээх боломжтой юм. Хоёр тал үнэт цаас, даатгал, эм эмнэлэг зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ажиллагаа шинэ өсөлтийн цэгийг бий болгох ёстой. Хоёр тал хөрөнгө оруулалт, инноваци, гуравдагч талын зах зээл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог өргөжүүлж, хоёр талын хамтын ажиллагааны олон нийтийн суурийг бэхжүүлэх ёстой гэжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл