solongonews
Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?
2016-11-01 22:00
Зурган дээр хэрхэн гоё гарах вэ?

“S” хэлбэрийн зогсолт

Тэгшхэн зогсоход хөлийн майга илүү тодорч, том биетэй харагддаг. Түүний оронд бага зэрэг далийж зогсоорой.

Далий суулт

Бас л тэгшхэн биш, далий шугамын дагуу суувал чөлөөтэй, дур булаам харагдахаас гадна байгаагаасаа илүү туранхай харагдах давуу талтай.

Заримдаа бид зураг авахуулах үедээ өөрийн эрхгүй нүүрэндээ хүрчихдэг. Тэгвэл алгаа нүүрэндээ бүхэлд наах биш, хуруугаа салгаж, мөн нөгөө гараараа тохойгоо тулаарай.


Мөрөө бага зэрэг унжуулж өгөх нь хүзүүг урт харагдуулдаг. Мөн гараа хумихаас зайлсхий.

Өвдөгөө нугалах.

Зогсор байрлалаар зураг авахуулж байгаа бол “S” хэлбэрээр зогсохоо мартаж болохгүй. Мөн өвдөгөө бага зэрэг нугалвал илүү дээр харагдах болно.

Камерны өөдөөс яг чигээрээ харж зураг авахуулах нь илүү гялаан нүүртэй, тарган харагдах үндсэн нөхцлийг бүрдүүлнэ. Харин үүний оронд толгойгоо үл ялиг унжуулж, нүүрээ аль нэг талруу  илүү чиглүүлвэл зохимжтой. 

Найруулагч: Б.Хүүдүүт
Эх сурвалж : саак.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл