Өнөөдөр Бээжин хотноо болсон Дэлхийн зөвлөхүүдийн 5 дугаар дээд уулзалтад гадаад, дотоодын 100 гаруй эрдэмтэн, мэргэжилтэн дэлхийн тогтвортой хөгжил зэрэг сэдвийн хүрээнд гүнзгий хэлэлцэж ярилцлаа. Чуулга уулзалтад оролцогсод "Нэг бүс нэг зам"-ын санаачилга, бүтээн байгуулалтын үр ашгаас дэлхийн хөгжил, засаглалд амьжиргааны шинэ хүч, эерэг эрч сэлбэсэн байна гэж тэмдэглэжээ. УТЗЗ-ний БХХ-ны орлогч дарга Чэнь Юань дээд уулзалтын нээлтийн ёслолд оролцож үг хэлэв.

Дээд уулзалтад оролцогсод "Мэргэн ухаанаа нэгтгэн дэлхийн хөгжлийн асуудлыг хамтдаа судалъя" гэсэн гол сэдвийн хүрээнд ярилцлаа.
Дээд уулзалтын хугацаанд болсон дугуй ширээний IV хуралд эрдэмтэн, мэргэжилтнүүд "Даяаршлын шинэ байдал: Шинэ сорилт, шинэ боломж, шинэ стратеги", "Дэлхийн тогтвортой хөгжил: асуудал болон бодлого" зэрэг сэдвээр ярилцсан байна.
