Хятадын Сангийн сайд Лю Кун хэлэхдээ "Эрсдэл, сорилттой тулгараад байгаа "G 20"-ийн гишүүд нэгдэж, тогтворгүй дэлхийн тогтвортой байдлыг хангахын тулд хамтран ажиллах ёстой".
Дөрөвдүгээр сарын 20, 21-нд "G 20"-ийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтыг онлайн болон оффлайн байдлаар зохион байгууллаа. Лю Күн хуралд оролцож, дүрс бичлэгээр илтгэл тавьсан байна.
Лю Кун хэлэхдээ "Бид дэлхийн эдийн эдийн засгийг улстөржүүлэх, хэрэгсэлжүүлэх, зэвсэгжүүлэх биш, харин НҮБ-ын гол цөм, олон улсын дэг журамд суурилсан олон улсын тогтолцоог сайжруулахын төлөө байх ёстой. Хамт олны мэдрэмжийг бий болгож, хариуцлагатай эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, инновацийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Хөгжиж буй орнуудын тулгамдаж буй асуудлыг олон сувгаар шийдвэрлэж, иргэдийн амьжиргааг хөндөхгүй байхыг баталгаажуулна. Бүх талууд дэлхийн хөгжлийн санаачилгыг дэмжиж, оролцож, НҮБ-ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг түргэтгэхийг Хятад улс сайшааж байна".
Лю Кун хэлэхдээ "Хятад улс дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүрээнд дэлхийн эрүүл мэндийн удирдлагын бүтцээ сайжруулж, тахлын эсрэг санхүүжилтийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "G20"-ийн бүлгийн удирдагчдын тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхэд бүх талуудтай үргэлжлэн чармайхад бэлэн байна. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын холбогдох зарчмуудыг баримталж, ногоон болон нам дорвитой хөгжлийг дэмжих үүднээс уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах санхүүгийн бодлогын талаар өөрийн чиг үүрэгт тулгуурлан, туршлагаа хуваалцахыг Хятад улс "G 20"-ийн санхүүгийн сувгийг дэмжиж байна. Хятад улс "Хамтарсан арга хэмжээ, шударга үүрэг хариуцлага" зарчмыг баримталж, "Өрийг түдгэлзүүлэх санаачилгын мөрөөр өрийг зохицуулах нийтлэг тогтолцоо"-г эмх цэгцтэй, "G 20"-ийн бүлгийн зөвшилцлийн дагуу тохиолдол бүрээр хэрэгжүүлэхэд бэлэн байна".
Хуралд оролцсон зарим гишүүн геополитик дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хэлсэн үгийн хариуд Хятад улс эдийн засгийн асуудлыг улстөржүүлэхийг эсэргүүцэж байгаагаа онцлон тэмдэглэв. "G 20"-ийн бүлэг өөрсдөдөө хүлээсэн үүрэг хариуцлагаа чандлан сахиж, холбогдох хэлэлцүүлгийг эдийн засгийн үр нөлөөг голчлон анхаарах ёстой бөгөөд иж бүрэн, тэнцвэртэй байх зарчмыг баримтална.
