solongonews
Өвөр Монголын орчин үеийн урлаг
2016-05-31 11:15
Өвөр Монголын орчин үеийн урлаг

 “Бэй Мэнь-Шинь Фэн-2016” Хөххотын анхны орчин үеийн урлагийн үзэсгэлэн амжилттай зохиогдож “Өндөр ашиг орлого” хийж чадлаа. Үзэсгэлэнг зохион байгуулсан Хөххотын Үндэсний урлагийн музейн дарга Урагшилт:

- Энэ удаагийн үзэсгэлэн бол Өвөр Монголын хамгийн анхны орчин үеийн урлагийн төвлөрсөн том хэмжээний үзэсгэлэн юм. Орон орноос хүрэлцэн ирсэн 36 зураачдын нийт 80 гаруй орчин үеийн урлагийн бүтээлээс бүрдсэн. Харин нэг цаг хугацаанд зохиогдож буй бусад үзэсгэлэнд зочлогчдоос энэхүү үзэсгэлэнг сонирхогчдын тоо харьцангуй илүү байлаа. Үзэсгэлэнгийн хугацаанд Бугат, Ордос, Эрээн хот зэрэг хотуудаас арга хэмжээгээ цааш аялуулах урилга ирсэн юм. Нээлтийн өдөр явагдсан эрдэм шинжилгээний бага хурал дээр мэргэжилтнүүд ийнхүү ярилаа.

- Өвөр Монголын орчин үеийн урлагийн бүтээл гэдэг үндэстний соёлд түшиглэн хөгжих маш их нөөц баялагтай. Түүнээс гадна, хөгжлийн хандлага сайтай байж уламжлалаа цаг үетэйгээ уялдуулан орчин үеийн Хятадын уран зураг урлагийн хөгжилд шинэ хөгжлийн арга зам гаргаж өгсөн. Орчин үеийн уран зураачид бийрээрээ тал нутгийн амьдралыг тайлбарлав.

Уран зургаар тал нутгийн амьдралын ахуй байдлыг харуулахуй

Орчин үеийн урлаг гэж чухам юу вэ?

АНУ-д 30 жил ажиллаж, амьдарч байгаа Өвөр Монголын орчин үеийн уран бүтээлч Муни өөрийн гэсэн өвөрмөц үзэл бодолтой уран бүтээлч. 1989 онд Муни АНУ-ийн Бостонд очиж амьдарсан. Тэрээр Хөх хотод өсөж, төрсөн хүн юм. Түүний судалгаа, урлагийн зураг зурах гол сэдэв нь тал нутгийн үзэмжтэй салшгүй холбоотой. Харин энэ нь гадаад улсад оршин байгаа түүнд өөрийн гэсэн өвөрмөц бэлэг тэмдэг болсон байна.

Дөч гаруй улс оронд үзэсгэлэн гаргахдаа ганц л хоногийн дотор нэрд гарах боломжоо хүртэл орхиод өөрийн гэсэн урлагийн хэв маяг, онцлогт чанараа баримталж тал нутгаар эх орноо хайрлах сэтгэлгээг илэрхийлсэн юм. Муни Бостон, Нью-Йорк хотноо олон удаа үзэсгэлэн гаргасны дараа эх нутаг Өвөр Монголдоо буцсан билээ. Өөрийн эх нутгаа хараад ихэд сэтгэл хөгсөн догдолж, дэлхийн орчин үеийн урлагийн хөгжлийн чиг хандлагыг нутаг орондоо танилцуулах, Өвөр Монголын орчин үеийн урлагийн хөгжлийг дээшлүүлэн гадаад харилцаагаа улам бэхжүүлэхийг зорьсон гэх. Муни:

- Цаг хугацааны хувьд бол орчин үеийн урлаг юм. Уран бүтээлч хүн өнөөгийн соёлын орчинд өөрийн биеэр буцалж, одоо цагийн бодит байдалд төрж буй бүтээлүүд нь энэ цагийнхаа шинж чанарыг тусгаж байх нь чухал. Харин орчин үеийн монгол амьдралын хэв маяг мал аж ахуйн болон тал бэлчээрээс аажмаар холдож байна. Тиймээс тал нутгийн зургийн бэлэг тэмдэг өмнө нь монгол гэр, хөдөө нутгийн ахуй, наадам, бөх, үндэсний хувцастай монгол эмэгтэйчүүд, адуу, сүрэг сүрэг хонь байсан бол өдгөө машин техник зэрэг болж хувирч байх жишээтэй.

 Харин өнөөдрийн монгол уран бүтээлчид ямар үндсэн санаагаар хөгжиж буй Өвөр Монголыг дэлхийд танилцуулах вэ. Өвөр Монголчууд өөрийн гэсэн өвөрмөц уран сайхны татах хүчтэй байж, тал нутгийн соёлоор олон шилдэг уран бүтээлчдийг хүмүүжүүлэхийн тулд бидний хэдэн уран бүтээлчид тал нутгийн ямар өнцгөөс дэлхийг харах вэ?

- Энэ удаагийн үзэсгэлэнгээс үзвэл хэсэг зураг нь маш их ирээдүйд тэмүүлсэн шинжтэй. Би нэгэнт Нью-Йорк үнэрийг олж үнэртсэн байна гэж Муни үнэлж хэлсэн нь бий. Үүнд, Ч.Баянбулагийн цуврал бүтээл “Баатруудын намтар” нь төлөөлөх зургийн нэг юм. Баян:

- Тэр энэ цуврал бүтээлээ бүтээхдээ Монгол үндэстний баатарлаг дүрээр үндэслэж, зургийн дунд хар өнгөтэй баатрын ар талын барааг товойлгон зургийн гол сэдвийг хүчтэй гүн өнгөөр дүрсэлж, хоосон орон зайг үлдээн өнгөний ялгарлаар орчин үеийн Монгол залуусын баатрыг бишрэх сэтгэлгээг илэрхийлсэн байна.

Хүн бүрийн орчин үеийн урлагийн бүтээлийн тухай тайлбар, ойлголт өөр хоорондоо ялгаатай. Тиймээс санал бодлын зөрүү гарч соёлын зөрчил бий болно.

Урлагийн зах зээлийг улам боловсронгуй болгохуй

Хэдэн сарын өмнө Хөххотноо явагдсан анхдугаар удаагийн Өвөр Монголын орчин үеийн олон улсын урлагийн солилцоо үзэсгэлэнд нэрт үзэсгэлэн зохион байгуулагч Гү Жэнь Чин:

- Өвөр Монголын зураачдын ихэнх бүтээлүүд ерөнхийдөө бэлгэдлийн хэлбэртэй. Өнөөгийн Өвөр Монголын залуу уран бүтээлчид онцгой сэтгэлгээтэй байж сая ийм бүтээлүүд нь хүмүүсийн анхаарлыг татсан юм.

-  Одоо Өвөр Монголд их олон шилдэг залуу уран бүтээлчид байна. Үүнд, Төмс зэрэг нэгэн үеийн уран бүтээлчид нэгэнт Өвөр Монголын тосон будгийн зургийг улсын хэмжээний байр сууринд хүргэсэн. Энэ бол бидний давуу тал. Гэтэл орчин үеийн уран зураг Өвөр Монголд хөгжих зам урт байна гэж Муни хэлсэн юм.

Эрдэм шинжилгээний судалгаа дамжин үр дүнд хүрсэн нь уран зураачид тал нутгийн орчин үеийн уран зургийг ихээр сонирхсон гадаад, дотоодын солилцоо, шинийг үүдэх нь нэг талыг төлөөлнө. Нөгөө талаас соёлыг түлхүү хөгжүүлэхэд солилцооны гол тавцан болж байгаа урлагийн музей, музей зэрэг олон нийтийн үзэсгэлэнгийн газрууд нь шинэ уран зураачдад зураг бүтээлийн тал дээр их нөлөөлж байгаа юм. Энэ нь мөн олон газрын орчин үеийн уран зургийн зах зээлийн хөгжил дэвшилд сайнаар нөлөөлж байна.

Хөххотын үндэстний урлагийн музейн дарга Урагшилт:

- Орон нутгийн орчин үеийн уран зургийг урагш түлхүү хөгжүүлэхийн тулд нэг, хоёр жилд олон улсын хэмжээний орчин үеийн уран зургийн үзэсгэлэнг эрхлэн нэг талаар орчин үеийн уран зургийг олон түмэнд илүү ойлгуулна. Бас нөгөө талаар маш олон зураачдыг урамшуулах юм.

Өвөр Монголын Их Зуу сүмийн орчин үеийн уран зургийн салбарын ажилтан:

-  Сургуульд сурган хүмүүжүүлэх, мөн үзэсгэлэнгийн ордноор дамжаад олон түмэнд орчин үеийн уран зургийг илүү тодорхой ойлгуулах боломжтой. Хамгийн гол нь тал нутгийн орчин үеийн уран зураг нь зах зээлийн орон зайг тэлж басхүү интернэтийн солилцоонд хувь нэмрээ оруулах юм.

Чухамдаа нийгмийн хүрээнд зураачид, зах зээл, аль аль нь дутагдаж үл болно. Зургийн үзэсгэлэнг зохион байгуулсан Өвөр Монголын Бэй Мэнь соёл зургийн ХХК-ний Янь Яашин:

- Зургийн үзэсгэлэнгээр дамжин маш олон хүний сонирхлыг татаж, үүгээр дамжин Өвөр Монголын орон нутгийн орчин үеийн уран зургийн зах зээлд оролцох. Ингэснээр сая Өвөр Монголын орчин үеийн уран зургийг дэлгэж уран зургийн ертөнцөд гэрэл гялбаа татуулан хөгжүүлэхэд тустай.

Зохиогч: ЧҮНЬ ЯНЬ, ЖАО ЮАНЬ
Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл