Чамд ч гэсэн ийм асуудал тулгарсан бол үүнийг уншаарай.
Хүнийг хувцасаар нь угтаж ухаанаар нь үд гэдэг дээ. Тийм учраас анхны болзоонд хувцаслалт хамгийн чухал. Хэрхэн хувцаслах вэ? гэж үү...
1. Хэт задгай байж болохгүй.
2. Хэт навсайсан урт , том хувцас чамд зохихгүй. Учир нь том хувцаснууд бүдүүн харагдуулдаг талтай. Өөрийнхөө сайхан зүйлсийг тодотгох үүднээс бариу хувцас сайхан харагдах болно. Сул талаа нуун давуу талаа тодотго.
3. Хонгор минь шинэ жилд явах гээгүй шүү!!
4. Хэт албан ёсны байх хэрэггүй.
5. Гангалах гээд ядцан хувцаснууд байдаг даа. Хэт их чимэглэл , хэт их судал , хэт их олон өнгө гээд л эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Юм бүхэн хэр хэмжээндээ байхдаа сайхан шүү дээ.

Эмэгтэй хүний гоо сайхан нь өөртөө хэр арчаатайг илтгэдэг. Нүүр , үсээ хэрхэн янзлах вэ? гэж үү...
1. Чамд ямар үс зохидог гэдгийг мэдэх юм чинь тэрүүгээрээ янзал. Буржгар үс гоё харагддаг бол бага зэрэг буржгар болго.
2. Хэт тод уруулын будаг тиймхэн байна байх шүү. Бага зэрэг бүдэгхэн хэрнээ чиний царайнд үнэхээр тохирдог өнгө байвал уруулаа будаарай. Юу ч түрхээгүй хатсан уруултай очиж болохгүй шүү.
3. Будсан ч будаагүй юм шиг цэвэрхэн будалтууд байдаг даа. Хэтрүүлж будаж болохгүй шүү.
4. Гарандаа тос түрхээрэй. Болзоот залуу чинь сандран сандран чиний гарнаас атгаж магадгүй. Хув хуурай , ширүүн гар атгуулахыг хүсэхгүй л байгаа биз дээ.
5. Хэт олон тольдоод байж болохгүй шүү. Олон нийтийн газар тольдоод , будаад байгаа охидууд соёлгүй харагддаг. Тэр зүйлээ OO өрөөнд хийж болно шүү дээ.

Эмэгтэй хүн биеэ зөв авч явах хэрэгтэй. Яаж байх ёстой вэ? гэж үү...
1. Ичингүйрэн балайраад байж болохгүй шүү. Хөгжилтэй , нууцлаг байх хэрэгтэй.
2. Салхины аясаар туугддаг хамхуул шиг байж болохгүй. Болзоот залуу чинь чиний дургүй зүйлийг хийхйиг санал болговол үзэл бодлоо зөвөөр илэрхийлэх хэрэгтэй.
3. Үнэ цэнэтэй гэдгээ мэдрүүл. Кино үзэж байхдаа налж унаад байж болохгүй шүү хэхэ.
Анхны болзоонд нь амжилт хүсье. Заяаныхаа ханьтайгаа учирахын ерөөлийг тавъя.
