solongonews
Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчны усанд сэлэх аварга шалгаруулах тэмцээн боллоо
2017-06-23 18:03
2017 Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчны усанд сэлэлтийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Хятадын хөгжлийн бэрхшээлтэй тамирчны усанд сэлэлтийн 2017 оны аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-ны өдөр Ү Хай хотын Соёл спортын төвд зохиогдов. Хятад улсын хэмжээний муж, ӨЗО, хотоос хүрэлцэн ирсэн 26 багийн нийт 338 хөгжлийн бэрхшээлтэй тамирчин бүртгүүлэн оролцсон ба тэдний 13 нь Рио Паралимпийн аварга юм.

Тамирчдыг бие эрхтэн тахир дутуу баг, харааны бэрхшээлтэй баг, тархины бэрхшээлтэй баг зэрэг гурван ангилалд хуваасан байна. Үүнд, бие эрхтэн тахир дутуу багийн 10 зэрэглэл, харааны бэрхшээлтэй багийн 3 зэрэглэл, тархины бэрхшээлтэй багийн 1 зэрэглэл байсан бол эмэгтэй тамирчны 32 том төрөл, 218 жижиг төрлийн тэмцээн төлөвлөсөн аж. Тэмцээнийг зохион байгуулах ажил нь нээлтийн ёслол, тэмцээн, шагнал гардуулах ёслол гэсэн гурван агуулгыг хамарчээ.

Энэ удаагийн тэмцээнд оролцсон 8 эрэгтэй, 6 эмэгтэй тамирчид өмнө нь дэлхийн тэмдэглэлийг эвдсэн тамирчид байжээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : hb.people.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл