solongonews
Эх байгальтай ойртох нь өөрийнгөө итгэлтэй болгоно
2019-07-08 20:18
Гадна зугаалан алхах нь хүний урам, сэтгэлийг сэргээж, итгэл төрүүлдэг байна.

    Цэвэр агаарыг илүүхэн амьсгалах нь хүмүүсийг өөрийнхөө гадаад төрхөнд улам ч итгэлтэй болгож, чөлөөт цагаараа сэлгүүцэх цаг нь хэр урт бол өөрийнхөө дүр төрх, байгаа байдалдаа хандах нь төдий идэвхтэй байдаг. Судлаачид 19~76 насны 400 орчим хүнийг сонгож, нэгэн сүлжээн дээр судалгаа хийжээ. Асуулт нь “Би өөрийн биеэ хүндэтгэнэ”, “Би сайхан төрсөн хүнийг харах болгонд өөрийн биеийн байдал ямар гэдгийг бодож эргэцүүлдэг”, “Би үргэлж толины өмнө зогсож өнөөдөр ямар харагдаж буйгаа шинждэг” зэрэг сэдэвтэй байв. Ингээд оролцогчид хувь өгч, хэр хэмжээнд эдгээр хэллэгийг зөвшөөрч буйгаа илтгэсэн байна. Энэ явцад зарим оролцогч нь гадна гарч шинэ соргог агаар амьсгалж, эх байгальтайгаа ойр байв. Туршилтын үр дүнд эх байгальтайгаа ойртсон хэмжээ нь хэдий их бол, оролцогчийн өөрөөрөө бахархах нь төдий өндөр байв.

    Судлаачдын үзэж буйгаар эх байгальтай илүү ойртох нь хүмүүсийг өөрийөгөө нэгэн уужим амь ахуйн системд байлгаж, үүний улмаас өөрийгөө улам хүндэтгэж чадахуйц болгодог. Энэхүү илрүүлэлт нь гэрээс гадуурх хөдөлгөөн нь бие бялдартаа итгэлгүй хүмүүст тустай гэдгийг харуулж байна. Хэрвээ энэхүү туршилтын үр дүн улам тодорхой батлагдвал, хол аялах ба хээрийн хөдөлгөөнөөр дамжин хүмүүс өөртөө улам ч итгэлтэй, сэтгэл тэнүүн байх боломжтой болох нь байна.

 

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : http://www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл