solongonews
Өвөр Монгол орон Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулиас тусгай мэргэжилтэн урив
2018-12-20 11:37
Өвөр Монгол орон Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуульд зочилж тусгай төрлийн мэргэжилтэн урих ажил өрнүүлсэн байна.

       12 дугаар сарын 19-ний өдөр Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны зохион байгуулах хэлтэс, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хүний хүчний эх баялаг болон нийгмийн баталгааны тэнхимээс санаачлан зохион байгуулсан “Мэргэжилтнийг өргөнөөр урьж оюуны чадварыг тал нутагт цугларуулах”- Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуульд очиж, Өвөр Монголын хөгжлийг танилцуулах хурал, мөн 2019 оны төгсөх оюутныг урьж элсүүлэх цуглаан Бээжинд боллоо.

Хятад улсын Шинжлэх ухааны академийн дэд дарга, Намын удирдах дугуйлангийн бүрэлдэхүүн, Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн Намын хорооны нарийн бичгийн дарга, захирал Ли Шүшэнь академич болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд тэргүүлэгч Өү Ян Шяо Хүй нар Хятадын Шинжлэх ухааны академийн их сургууль болон Өвөр Монголын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр хийв .

Өү Ян Шяо Хүй танилцуулах хурал дээр яриа тавих үедээ:

- Өвөр Монголын хөгжлийн одоогийн байдал, алс ирээдүй болон мэргэжилтний хэрэгцээ шаардлагыг танилцуулсан бөгөөд Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн оюутны Өвөр Монголд ирж ажил үйлс босгож, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийг чин сэтгэлээсээ урив.

Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн удирдлагаас сургуулийн хөгжлийн түүх ба одоогийн байдлаа танилцуулж, Хятадын Шинжлэх ухааны академийн их сургуулийн сургалтын холбооны төлөөлөгч өөрийн өсөж бойжсон үүх түүхтэйгээ уялдуулан ажлын сэтгэгдлээ ярьж, Өвөр Монголын Өөртөө Засах Орны хүн хүчний эх баялаг болон нийгмийн баталгааны тэнхимийн хариуцлагатай ажилтан Өвөр Монгол орны мэргэжилтний бодлогыг танилцуулав.

Тус удаагийн урьж элсэх цуглаанд Өвөр Монгол орон нийт 1287 ажлын байраар хангаж, 296 хүн удаагийн санамжийн бичиг тохиролцсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл