Хонконг болон эх газрын шалган нэвтрүүлэх газрын бүртгэлээс үзвэл, 10-р сарын 01-ний өдөр хурдны галт тэргээр боомтоор нэвтэрсэн жуулчин давхацсан тоогоор 78 мянгад хүрч, энэ нь Гуанжөү-Шэньжэнь-Хонконг чиглэлийн хурдны галт тэрэгний Хонконг дахь хэсэг ажиллаж эхэлснээс хойш хамгийн их жуулчин аялсан тоо болох юм.
Хонконгийн онцгой бүсийн захиргааны хилээр нэвтрэх ажил хариуцсан газрын бүртгэлээр, 10-р сарын 01-нд Хонконгийн Шижөүлүн боомтоор эх газраас Хонконгт аялсан жуулчин давхацсан тоогоор 59 мянгад хүрч, Хонконгоос эх газарт нийт 19 мянган жуулчин аялж, хилээр нэвтэрсэн нийт жуулчин давхацсан тоогоор 78 мянгад д хүрчээ.
Энэ тоо нь 09-р сарын 23-нд хурдны галт тэрэгний Хонконг дахь хэсэг ажиллаж эхэлсэн эхний өдрийн давхацсан тоогоор 75 мянган жуулчин аялсан тэмдэглэлийг шинэчилжээ.
