solongonews
2035 он гэхэд чанарын хүчирхэг орон болно
2018-01-10 21:25
Нэгдүгээр сарын 9-нд Бээжин хотноо 2018 оны Хятадын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ажлын хурал болов.

Хуралд нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас  үзвэл, Хятадын бүтээгдэхүүнээс түүвэрлэн, чанарын шалгалт хийснээр, шаардлага  хангасан хэмжээ дөрвөн жил дараалан 90 хувьд хүрчээ. Хойшид Хятад улс чанарыг  дээшлүүлэх үйл ажиллагааг үргэлжлэн өрнүүлж, 2030 он гэхэд чанарын хүчирхэг  орныг үндсэндээ байгуулах болно.

Өнгөрсөн таван жилийн  хугацаанд, Хятадын өөрчлөлт нээлт, орчин үеийн социалист бүтээн байгуулалт түүхэн амжилт гаргаж, нийгмийн түүхэн хувьслыг гүнзгий урагшлуулсан юм. 9-нд  хуралдсан Хятадын чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ажлын оны хуралд,  Хятадын чанарын хяналт шалгалтын ерөнхий газрын дарга Зи Шүпин танилцуулахдаа:  Таван жилийн турш, Хятадын нийгмийн чанарын итгэмжийн түвшин тасралтгүй  дээшилж, чанарыг чухалчлах, чанарыг анхаарах байдал үндсэндээ бүрдэж, Хятадын  чанар шалгалтын ажилд түүхэн ахиц гарсан гэжээ. 

Тэрээр хэлэхдээ: "2014 оноос эхлэн Хятадын бүтээгдэхүүнийг түүвэрлэн, үндэсний хэмжээнд чанарын шалгалт хийснээр, шаардлага хангасан хэмжээ хэдэн жил дараалан 90 хувиас дээших үзүүлэлтээ тогтвортой хадгалж, машин тэрэгний үйлдвэр, тусгай тоног төхөөрөмж, химийн бүтээгдэхүүн, хэмжилтийн багаж хэрэгсэл зэрэг салбарын  бүтээгдэхүүний чанарын шаардлага хангасан хэмжээ 95 хувиас дээш байж,  үйлчилгээний гол салбарын чанарын шаардлага хангасан хэмжээ дундаас дээгүүр  түвшнээ хэвээр хадгалж, интернетээр худалдаж буй бүтээгдэхүүний чанарын  шаардлага хангасан байдал тогтвортой дээшилж, бүтээгдэхүүний чанарын талаарх  иргэдийн сэтгэгдэл улам эерэг болсон юм" гэжээ.  

Үндэсний аюулгүй байдлын салбар, Хятадын хяналт шалгалтын салбар биологийн аюулгүйн хамгаалалтын системийг бүх талаар  байгуулж, гадны биологийн янз бүрийн төрөл зүйлийг таслан зогсоох хурд 3 хувиар  нэмэгдэж, импортын хүнсний аюулгүй байдлын хяналтыг илүү хатуу болгож, импортын  бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх,  шуурхай хариу арга хэмжээ авах хяналтын системийг үндсэндээ байгуулснаар таван  жилийн туршид чанар, аюулгүй байдлын осол гараагүй юм. Үүнд томуу өвчин их  тархаж байгаад чиглүүлэн Хятад улс хилийн чанадад халдварт өвчнөөс урьдчилан  сэргийлэх ажлийн хэсэг томилон, үндэсний аюулгүй байдлаа хамгаалж  байна.
 

Жи Шүпин: Хятадын хяналт шалгалтын ажил олон улсын хамтын  ажиллагааг эрчимжүүлж, олон улс дахь нэр нөлөөгөө тасралтгүй өсгөн, ялангуяа  "нэг бүс нэг зам" санаачилгад үйлчлэх талаар үр дүнтэй ажиллаж байна гэжээ.  Тэрээр хэлэхдээ: "Стандартыг холбох, хамтын ажиллагааг  дүгнэх, магадлан итгэмжилсэн гэрчилгээ олгох, хяналт шалгалт хийх зэрэг "Нэг бүс  нэг зам"-ын бүтээн байгуулалтад үйлчлэх бодлого хэрэгжүүлэн, "Нэг бүс нэг зам"  дагуу орнуудтай 200 гаруй удаагийн сайд нарын зэрэглэлийн хэлцэл хийж, 69 төрлийн бүтээгдэхүүний хяналт шалгалт, хил нэвтрэх асуудлыг шийдвэрлэсэн  юм."

Өнгөрсөн 2017 онд чанар шалгалтыг удирдах гол салбар болсны хувьд  Хятадын чанар шалгалтын үндэсний ерөнхий газар чанарыг дээшлүүлэхийг гол үүргээ  болгож, Хятадын хэмжээнд 12 төрлийн гол бүтээгдэхүүн, үйлчилгээний 10 гол ажил  төрөлд анхаарал тавьсаар ирсэн бөгөөд олон газрын бодит байдалд тулгуурлан 130 том төрлийн 198 гол бүтээгдэхүүний чанар,үйлчилгээний чанарыг дээшлүүлэхээр  ажилласан юм. Чанар шалгалтын үндэсний ерөнхий газрын тамгын газрын дарга Линь  Вэй хэлэхдээ: Хойшид Хятадын чанар шалгалтын ажил гурван жилийн дотор чанарыг дээшлүүлэх явдалд бүх хүчээ төвлөрүүлэх болно гэжээ.    

Чанар  шалгалтын үндэсний ерөнхий газар 2018 оныг чанарыг дээшлүүлэх үйл ажиллагааны  жил болгон зарлаж, чанарын ерөнхий түвшин, аюулгүйн баталгааны түвшин, чанар  шалгалтын дэд бүтцийн түвшин зэрэг 5 талаар дээшлүүлэх ажилд хүч тавих болно.  Бид олон газар олон салбартай хамтран, улс орны хөгжил, иргэдийн амьжиргаатай  холбоотой чухал ажил төрөл, бүтээгдэхүүний чанарыг 1-2 жилд багтаан сайн үр дүнд  хүргэж, өдөр ирэх тусам нэмэгдэж буй иргэдийн амьжиргааны эрэлт хэрэгцээг  хангахын төлөө хичээн ажиллах болно гэжээ.

Хятадын чанар шалгалтын үндэсний ерөнхий газрын дарга Жи Шүпин  хэлэхдээ: Холбогдох хөтөлбөрийн дагуу 2035 он гэхэд Хятад улсыг үндсэнд нь  чанарын хүчирхэг орон болгож, энэ зууны дунд үе гэхэд орчин үеийн чанарын өндөр  түвшин бүхий хүчирхэг орныг бүх талаар байгуулж, социалист орчин үеийн хүчирхэг  орон байгуулахад чанарын бат бэх үндэс суурь хангах болно  гэжээ.

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл