2002 оны 05-р сард ХКН-ын Төв Хороо “Бүх улсын боловсон хүчний бүтээн байгуулалтын 2002-2005 оны төлөвлөгөө”-нд чадварлаг боловсон хүчин бүхий хүчирхэг улс болох стратегийг дэвшүүлэн гаргаж ирсэн. 2007 онд чадварлаг боловсон хүчин бүхий хүчирхэг улс болох стратеги нь Хятадын социалист нийгмийг хөгжүүлэх гурван том үндсэн стратегийн нэг гэж үзэн “ХКН-ын дүрэм” болон ХКНын 17-р их хурлын илтгэлд оруулсан байдаг. 2017 онд ХКН-ын 19-р их хурлын илтгэлд чадварлаг боловсон хүчин бүхий хүчирхэг улс болох стратегийг чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулахад дорвитой хэрэгжүүлэх долоон том стратегийн нэг гэж тодорхойлсон.
Чадварлаг боловсон хүчин ашиглан улс орныг хүчирхэгжүүлэхболон шинжлэх ухаан ба боловсролоор улс орноо хөгжүүлэх стратегийг харилцан уялдуулна. Чадварлаг боловсон хүчин ашиглан улс орныг хүчирхэгжүүлэхстратегийн цөм нь боловсон хүчнээр улсаа хөгжүүлэх юм.
Харин ажил хэргийн гол хэсэг нь боловсон хүчний хүчирхэг нөөцтэй улсыг бүтээн байгуулж боловсон хүчнийг бүрэн дүүрэн ашиглах юм.
ХКН-ын илтгэлд үйл хэргийг илүү идэвхтэй, илүү нээлттэй, илүү үр ашигтай байлгах боловсон хүчний бодлогыг дэвшүүлсэн. Боловсон хүчний чадварыг нарийн таних мэргэн мэлмийтэй, боловсон хүчнийг хайрлах чин сэтгэлтэй, боловсон хүчнийг ашиглах зоригтой, боловсон хүчинд хүлцэнгүй хандах уужим сэтгэлтэй, боловсон хүчнийг нэгтгэх арга барилтай, нам ба улсын дотоод ба гадаадад бүхий чиглэлийншилдэг боловсон хүчнийг нам болон иргэдийн аугаа их тэмцэлд нэгтгэн боловсон хүчнийг алслагдсан бүс нутаг, хилийн ойролцоох бүс нутаг, хувьсгалын хуучин бүс нутаг, үндсэн давхаргын шилжилт хөдөлгөөн руу чиглүүлэн, урам өгч хүн бүр боловсролтой болох эрмэлзэл, хичээнгүйлэн боловсон хүчин болж, нийтээрээ боловсролтой болж, хүн бүр чадвараа харуулах сайхан нөхцөл бий болгохыг хичээнгүйлэх болно. Төрөл бүрийн боловсон хүчний бүтээлч эрч хүчийг нээж, оюун ухааны чадавхаар нь харилцан өрсөлдүүлнэ.
Үндэсний хөгжлийн стратегийн хувьд чадварлаг боловсон хүчин бүхий хүчирхэг улс болох стратеги,улс орны хөгжлийн стратегийн зорилготой ижил болох бөгөөд чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулж Хятадын ард түмний аугаа их сэргэн мандалт болсон Хятад мөрөөдөл биелүүлэхэд боловсон хүчний баталгаа болж оюун ухааны дэмжлэг үзүүлэхболно.
