Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 10-ны өдөр "Шинэ цаг эриний Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа" цагаан номыг нийтлэв. Цагаан номд: ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны цар хүрээ тогтвортой өргөжиж, голцуу Ази, Африкийн бүсийн хөгжил буурай орон болон "Бүс ба зам" дагуух орнуудад чиглэсэн гэжээ.
Шинэ цаг эриний Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах зорилтоор жолоодлого болгон, баялаг агуулгатай, зорилго тодорхой, үйл ажиллагаа нь илүү эрч хүчтэй хөгжиж байна. Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны цар хүрээ тогтвортой өргөжиж, голцуу Ази, Африкийн бүсийн хөгжил буурай орон болон "Бүс ба зам" дагуух орнуудад чиглэж байна. Ковид-19 халдвар нь дэлхийн ард түмний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндэд асар их хохирол учруулж, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн системд томоохон сорилт болсноор НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Хятад улс цаашид хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалаар жолоодлого болгон, чадах чинээгээрээ олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй өрнүүлэн, дэлхийн хөгжилд Хятадын хүчийг нэмэрлэх болно хэмээн цагаан номд дурджээ.
Цагаан номд онцлохдоо, өнөөдөр дэлхий нийт зуун жилд тохиогоогүй томоохон өөрчлөлтөд өртөж байгаа хэдий ч энх тайван болон хөгжил хэмээх цаг үеийн сэдэв өөрчлөгдөөгүй хэвээр байна, хамтран ажиллах, хамтдаа хөгжих түүх өөрчлөгдөөгүй хэвээр байна. Өдөр ирэх тусам хурцдаж буй дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтын өмнө улс орнууд эв санаа нэгтэй хамтран ажиллаж, энх тайван хамтын ажиллагаа, эрх тэгш харилцах, нээлттэй багтаамжтай байх, хамтдаа хожих хамтдаа хуваалцах түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх л юм бол сая тогтвортой хөгжилд хүрч, энх тайван, хөгжлийн илч гэрлийг олонд түгээх болно гэжээ.
Хятад улс орчин үеийн социалист орныг бүх талаар байгуулах шинэ гарааг эхлүүлж, хөгжлийн шинэ шатанд шилжин орох гэж байна. Хятад улс өөрсдийн хөгжлийг хүн төрөлхтний хөгжлийн урсгалтай хөл нийлүүлэн, өөрийн хувь заяаг дэлхийн улс орнуудын ард иргэдийн хувь заяатай нягт холбон, Хятадын ард түмний ашиг сонирхлыг улс орнуудын ард түмний хамтын ашиг сонирхолтой холбох болно. Хятад улс анхны зорилтоо үл умартан, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн идэвхтэй хэрэгжүүлэн, дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хувь нэмэр оруулах болно.
