solongonews
Өвөр Монголд суугаа УТЗЗ-ний гишүүд баг хуваан хуралдав
2016-03-04 23:32
Өвөр Монголд суугаа УТЗЗ-ны гишүүд өөр өөрсдийн багийнхаа хянан зөвлөх хуралд оролцов.

3 дугаар сарын 4-ний өдөр УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны IV чуулганд оролцож буй Өвөр Монголд суугаа УТЗЗ-ийн гишүүд өөр өөрсдийн багийнхаа хянан зөвлөх хуралд оролцож, УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны Байнгын хорооны ажлын тайлан ба санал дурдлагын ажлын байдлын тайланг хянан зөвлөв.

Баг хувааж хянан зөвлөх хурлаар, Өвөр Монголд суугаа УТЗЗ-ийн гишүүд өөр өөрсдийн бодит байдалтайгаа уялдуулан Байнгын хорооны ажлын тайланг хэрхэн хэрэгжүүлэх тухай үзэл ойлголт, арга бодлогоо идэвхтэй дэвшүүлжээ. Тэргүүлэгч Юй Жэншэн УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны Байнгын хороог төлөөлөн хийсэн ажлын тайланд УТЗЗ-ийн XII сонгуулийн бүх Хятадын хорооны нэг жилийн ажлын ололт амжилтыг үнэн бодитойгоор дүгнэсэн гэж гишүүд санал нэгтэй зөвшөөрөв. Нэг жилийн хугацаанд ХКН-ын төв хорооны эрс чанга удирдлага дор бүх Хятадын УТЗЗ-ийн гишүүд, Байнгын гишүүд намын төв хорооны чухал шийдвэрт бодлогыг гүнзгий хэрэгжүүлж, улсаа хайрлах үзэл, нийгэм журмын тугийг өндөр мандуулж, эв нэгдэл, ардчиллыг баримтлан, “тавыг нэг цогц болгох” ерөнхий төлөвлөлт ба “дөрвөн бүх тал”-ын стратегийн төлөвлөлтийн эргэн тойронд, тушаал хариуцлагаа хянамгай гүйцэтгэн, ажлын шинийг бий болгохыг ахиулан, шинэ байдлыг бий болгоно гэжээ.

Гишүүд илэрхийлсэн нь, тайлангийн үзэл санааг хянамгай суралцан, их талын ухамсар, улс төрийн ухамсар болон хариуцлагын ухамсраа эрчимжүүлж, Хятадын онцлогтой социализмыг хөгжүүлэхийг гол зорилт болгож, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлтийг хэрэгжүүлэхийн дагуу чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад анхаарлаа хандуулж, ардчиллаар хяналт шалгалт тавих үүрэг чадавхаа чангатган, тушаал хариуцлагаа хянамгай гүйцэтгэж, шаргуу хичээн ажиллан, “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөгөөг сайхан эхлүүлэхэд идэвхтэй хувь нэмрээ үзүүлнэ гэв.

Зохиогч: Бао Юй Ин
Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл