Сурвалжлагч Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххотын Дотоодыг хамгаалах товчооноос дотоодыг хамгаалах байгууллага, сургуулийн хүрээ, мөн эргэн тойрны аюулгүй байдлын эмх журмыг цэгцлэн засах тусгай үйл ажиллагаа өрнүүлж, сургуулийн багш сурагчдад олон удаа хор хөнөөл учруулсан, сургуулийн хүрээ, мөн нийгэм орчны аюулгүй байдал эмх журмыг алдагдуулсан этгээдэд хариуцлага тооцох ажлыг чангаруулсан байна.
Тусгай ажиллагааны төлөвлөлтөөр дотоодыг хамгаалах байгууллагын тойрон цагдах салбарынхан цагдаагийн хүчний төлөвлөлтөд зохистой тохируулалт хийж, сурагчдын сургуульд ирж буцах оргил үе, сургуулийн хүрээний эргэн тойронд амархан хэрэг гарах гол газруудад тойрон цагдах удаагаа олшруулж, цагдаагийн гэрэл, цагдаагийн тэрэг, цагдаа байх хэрэгтэй, зам харилцааны холбогдох салбарынхан сурагчдын ирж буцах хугацааны зам харилцааны эмх дэглэмийг хамгаалахын зэрэгцээ олон түмний тусгал чанга байгаа сургуулийн хүрээний эргэн тойрны түгжрэл ихтэй замын хэсэгт онцлон хөтлөн жолоодох ажлаа чанаржуулжээ.
Үүний зэрэгцээ бүх дотоодыг хамгаалах салбар товчоо, томилсон салбарын харьяа орны бүх сургуулийн зөрчлийг хянан шийдвэрлэх ажлыг чандалж, сургуулийн хүрээний зөрчлөөс сэргийлэх, залуучууд багачуудын гэмт хэргээс сэргийлэх зэрэг хууль цаазын мэдлэгийг сургуульд түгээмэлжүүлсэн байна.
Хөххотын дотоодыг хамгаалах товчооны холбогдох бүх ажилтан илэрхийлэхдээ, дотоодыг хамгаалах байгууллага сургуулийн хүрээ, мөн эргэн тойрны аюулгүй байдлын эмх журмыг цэгцлэн засах ажлын эрчмээ чангаруулж, цагдан сэргийлэх цагдаа нэмж томилон, сургуулийн дотно гаднах зөрчлийн илрэл, далд гэмийг жагсаан хянана гэсэн байна.
