solongonews
Хятад тахлын эсрэг эд материалыг Балбад хамгийн богино хугацаанд хүргэнэ
2021-05-08 10:08
Хятад тахлын эсрэг эд материалыг Балбад хамгийн богино хугацаанд хүргэнэ

   Сүүлийн хэдэн хоногт Балбад цар тахлын хүнд байдал үүсч, батлагдсан тохиолдлын тоо дээд цэгтээ хүрч байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 7-ны өдөр:

- Хятад улс Балбад тархаж буй тахлын сорилтыг хуваалцах үүднээс Балбад үзүүлж буй тахлын эсрэг эд материалын тусламжийн шинэ нэгэн ээлжийн үндсэндээ дууссан бөгөөд Балбын найз нөхөддөө аль болох богино хугацаанд хүргэх болно гэж хэллээ.

    Ван Вэньбинь мөн өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Балба улс  Хятадын найрсаг хөрш, стратегийн түнш юм. Цар тахал дэгдсэний дараа хоёр улс харилцан туслалцан, хамтран ажиллаж, Хятад Балбын найрамдлын шинэ хуудсыг бичсэн. Балбын Засгийн газрын удирдлага болон бүх талуудын хамтын хүчин чармайлтын дор Балбын ард түмэн цар тахлыг эрт үед нь даван туулж, хэвийн үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг сэргээж чадна гэдэг бид бүхэн итгэлтэй байна.

Тэрээр:

- Саяхан Хятад, Афганистан, Пакистан, Балба, Шри Ланка, Байнгладешийн гадаад хэргийн зургаан сайд нарын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах талаар хамтран ажиллах тухай видео хурлын үеэр, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Хятад улс Балбад цар тахлын эсрэг эд материалын тусламж үзүүлэх болно гэж зарласан. Одоогийн байдлаар энэхүү материалын багцыг үндсэндээ бэлэн болоод байгаа бөгөөд аль болох богино хугацаанд Балба найзууддаа хүргэх болно. Нэмж дурдахад Хятадын орон нутгийн засаг захиргаа, нийгмийн бүх салбар Балба яаралтай шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг идэвхтэй хандивлаж байна гэж мэдэгдлээ.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл