Одоогийн байдлаар Хятад улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд өндөр орлоготой орнуудын босгон дээр дөхөж байгаа ч Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ өндөр орлоготой орнуудын доод хязгаарт хүрээгүй, хөгжингүй орнуудын дунджаас их зөрөө байсаар байна.Үүнийг бид ухамсарлах хэрэгтэй. Бид эх орныхоо хүчирхэг эдийн засаг, асар их нөөц бололцооны давуу талыг бүрэн дүүрэн ашиглаж, стратегийн төвлөрлөө хадгалан, нийт ард түмний хамтын хүчин чармайлтаар ирээдүйд өндөр түвшинд хүрэх боломжтой болно.
Саяхан нийтэлсэн "Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн статистикийн мэдээ"-д тэмдэглэхдээ 2021 онд Хятад улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 80976 юань болж, өмнөх оныхоос 8.0 хувиар өсөв. Жилд дунджаар 12500 ам.долларын ханшаар хөрвүүлсэн нь дэлхийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээнээс давсан байна.
Дэлхийн банкны стандартаар 2020 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 12696 ам.долларт хүрвэл өндөр орлоготой орнуудын эгнээнд орно. 2021 онд Хятад улсын нэг хүнд ногдох ҮНБ 12,400 орчим ам. доллар болж, өндөр орлоготой орнуудын босготой ойролцоо болов.
Нэг хүнд ногдох ДНБ/ҮНБ-ийн түвшинг ихэвчлэн тухайн улсын эдийн засгийн хөгжлийн түвшинг илэрхийлэхэд ашигладаг. Нэг хүнд ногдох ДНБ дэлхийн дунджаас давсан байх байдал ба нэг хүнд ногдох ҮНБ нь өндөр орлоготой орнуудын босгон дээр дөхөж байх байдал нь Хятад улсын эдийн засгийг шинэ хөгжлийн үзэл баримтлалын дагуу чанартай хөгжүүлж байгааг бүрэн илэрхийлж харуулж байна. Мөн Хятад улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийн хүч чадлыг илэрхийлж байна.
Гэсэн хэдий ч нэг хүнд ногдох ДНБ/ҮНБ, оршин суугчдын нэг хүнд ногдох орлого хоёр өөр ойлголт бөгөөд бодит амьдрал дээр ихэвчлэн андуурдаг. Эдийн засгийн нийт хэмжээ нэмэгдэхийн хэрээр нэг хүнд ногдох ДНБ ч өсөж байна. Гэхдээ нийгмийн баялгийн олон төрлийн хуваарилалтаас шалтгаалж оршин суугчдын нэг хүнд ногдох орлогын өсөлт тийм ч тод харагдахгүй байх магадлалтай. Энэ нь эдийн засгийн өсөлт ба хувийн бодит мэдрэмжийн хоорондох "температурын зөрүү"-ийн чухал шалтгаан юм.
Улс орны хөгжлийн түвшинг бодитойгоор үнэлэхийн тулд нэг хүнд ногдох ДНБ/ҮНБ-ээс гадна үндэсний амьжиргааны түвшин, орлого хуваарилах механизм нь шударга, үндэслэлтэй эсэхээс хамаарна. Одоогийн байдлаар Хятад улсын эдийн засгийн зарим үзүүлэлтүүд өндөр орлоготой орнуудын босгон дээр дөхөж байгаа ч нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ өндөр орлоготой орнуудын доод хязгаарт хараахан хүрээгүй байж дунджаас доогуур байх юм.Энэ нь Хятад улс дундаас дээш орлоготой орнуудын эгнээнд байсаар л байна гэсэн үг. Үүнийг бид тодорхой ойлгох хэрэгтэй.
Бодит байдалд Хятад улсын хүн амын суурьшил, өргөн уудам нутаг дэвсгэрийн онцлогоос харахад бүс нутаг, хот хөдөөгийн хоорондын тэнцвэргүй, уялдаа холбоогүй байдал маш тод байсаар байна. Бээжин, Шанхай, Жянсү зэрэг Хятадын 11 мужийн нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ улсын дунджаас давж, бусад мужуудын ихэнх нь дунджаас доогуур хэвээр байгааг статистик харуулж байна. Энэ 11 аймагт нэг хүнд ногдох ДНБ нь улсын дунджаас доогуур хот олон бий. Тухайлбал 2020 онд Гуандун мужийн 21 хотоос 5 хотын нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ улсын дунджаас давж, Шаньдун мужийн 16 хотоос 6 хот нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээнээс давав.
Одоогийн байдлаар Хятад улс хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх, эдийн засгийн бүтцээ оновчтой болгох, өсөлтийн хурдаа өөрчлөх чухал үе шатандаа байгаа бөгөөд Хятад улсын хувьд "дунд орлогын зангилаа"-г даван туулах эгзэгтэй үе шатанд байх юм. Зуун жилийн өөрчлөлтүүд энэ зууны цар тахлын нөхцөл байдлыг давж, хангалтгүй, тэнцвэргүй хөгжлийн асуудлууд хоорондоо уялдаатай байгаа нь Хятад улсын эдийн засагт асар их уналтын дарамтыг авчрав. Гэхдээ Хятад улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөөгүй, эдийн засгийг тогтвортой сэргээх хүчин зүйлүүд хуримтлагдсаар байгааг тэмдэглэх нь зүйтэй. Ард түмний хамтын хүчин чармайлтаар бид өндөр амжилтад хүрэх нь дамжиггүй.
