solongonews
Чандганцагаан 2016 оны Азын аварга шаргаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэв
2016-02-25 10:33
Чандганцагаан 2016 оны Азын аварга шаргаруулах тэмцээнд хүрэл медаль хүртлээ.

Өвөр Монголын Бөх, бокс, хүндийг өргөлтийн спортын төвөөс сурвалжлагч мэдээлснээр, 2 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд Тайландад болсон чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Өвөр Монголын тамирчин Чандганцагаан эмэгтэйн 75 килограммд хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд Чандганцагаан хүнд бэрхшээлээс сүрдэхгүй, ур ухааныг хослуулан, Япон, Энэтхэг зэрэг улс орны тамирчидтай өрсөлдөн, маш зоримог барилдаан гаргасны эцэст хүрэл медалийн эзэн болсон байна. Мөн Өвөр Монголын чөлөөт бөхийн багаас Азийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан хамгийн том амжилт болно. Үүнээс гадна Өвөр Монголын тамирчин Мөнхзаан 70 килограммд 5 дугаар байранд орсон байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mnp.cc
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл