solongonews
Чан-Э 5 тандагч аппаратыг энэ оны эцсээр хөөргөнө
2017-04-18 15:34
Энэ оны эцсээр хөөргөнө.


Хятадын батлан хамгаалалтын шинжлэх ухаан технологийн газрын ерөнхий инженер, үндэсний сансар судлалын төвийн нарийн бичгийн дарга Тянь Юйлүн энэ сарын 17-ны өдөр хэлэхдээ, саран бөмбөрцгийн судалгааны Чан-Э 5 тандагч аппаратыг энэ оны эцсээр хөөргөж, сарнаас анх удаа дээж авчрах чухал үүргийг гүйцэтгэнэ гэжээ.

Мөн өдөр Бээжинд болсон "Хятадын сансар судлалын өдөр"-ийн хэвлэлийн бага хурал дээр Тянь Юйлүн, Чан-Э 5 тандагч аппаратыг Чанжэн 5 зөөгч пуужингаар хөөргөнө гэж мэдэгдлээ.

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Чан-Э 5 тандагч аппаратаар Хятадын сансар судлалын салбарт 4 шинэ нээлт хийх гэж байгаа юм байна. Нэг, сарны гадаргуугаас анхлан дээж авна. Хоёр, саран дээрээс хөөрч ниснэ. Гурав, сарны 380 мянган км-ийн зайтай тойрог замд нисэгчгүй нөхцөлд холболт хийнэ. Дөрөв, сарны хөрснөөс авсан шороог дэлхийн бөмбөрцгийн татах хүчинд үл нөлөөлөгдөх хурдцаар эх дэлхийд авч ирэх юм байна.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Хятадын олон улсын радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл