Ли Кэчян: Цаг бага байгаа тул бид шууд эхлүүлье.
АНУ-ын кабелын телевизийн мэдээний сайтын сэтгүүлч: Хятад, Америкийн харилцаанд хэр зэрэг итгэлтэй байна вэ?
Ли Кэчян: Хятад, Америкийн харилцаа хүнд бэрхшээлийг даван туулж урагшилсаар ирсэн. Үүнд би сэтгэл өөдрөг байна гэжээ.
Хятадын Төвийн Радио Телевизийн сэтгүүлч: Хятад улсын эдийн засаг ямар байна вэ?
Ли Кэчян: Энэ жил эдийн засгийн өсөлтийг ойролцоогоор 6.5 хувьд хүргэнэ. Энэхүү өсөлтийн хурд нь тийм ч доор биш. Мөн тийм ч хялбар биш. Дэлхийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх хувь нэмэр нь буурахгүй.
Вlоомbеrg Nеwѕ-ийн сэтгүүлч: Хятад улс үргэлжлэн нээлттэй бодлого хэрэгжүүлэх үү?
Ли Кэчян: Хятад улсын нээлттэй хаалганы бодлого улам өргөжин тэлнэ.
“Рэнь Минь өдрийн сонин”-ы сэтгүүлч: Төр засгийн эрхийн төвлөрлийг сааруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх вэ?
Ли Кэчян: Заавал өөрийн биеэсээ эхлэн өөрчилж, ирээ дотогшоо чиглүүлэн цуцалтгүй ахиулна.
Японы эдийн засгийн мэдээллийн сэтгүүлч: Хятад улс арлын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Ли Кэчян: Талууд хамтран тулгамдсан асуудлуудыг намдааж, дараа нь зөвшилцөх замдаа орж, хамгийн эцэст нь асуудлыг шийднэ гэдэгт найдаж байна.
Хятадын төв телевизийн сэтгүүлч: Энэ онд олон нийтийг хамарсан ажилгүйдэл гарах болов уу?
Ли Кэчян: Бид ажлын байр хангахыг өргөтгөх бүрэн боломжтой. Олон нийтийг хамарсан ажилгүйдэл үүсэх боломжгүй юм.
Сингапурын “Өглөөний сонин”-ы сэтгүүлч: Хятадын Засгийн газрын өнгөрсөн дөрвөн жилд гаргасан хамгийн том амжилт юу вэ?
Ли Кэчян: Хятадын эдийн засгийн хөгжил нь зохих орон зайгаа баримталж байна. Үргэлжлүүлэн дунд дээд өсөлтийг баримтлах болно.
Шэнь Жэнь Тусгай Бүсийн Сонины сурвалжлагч: "Хос шинэчлэл"-ийн халуун сэдэв хэдийд хүртэл үргэлжлэх вэ?
Ли Кэчян: Засгийн газраас сайн орчин нөхцөлийг бүрдүүлж, бизнес эрхлэх шинийг санаачлахыг дэмжих үзэл баримтлал хэзээд буурахгүй.
Фэн Хуан телевизийн сурвалжлагч: Хятадын төв хорооноос Хонконгийг дэмжих дэмжлэгээ багасгах уу?
Ли Кэчян: Хятадын төв хороо Хонконгийг дэмжих эрч хүчээ тасралтгүй чангатгана. Энэ жил Хонконг болон эх газарт "Бондын дамжуулга" туршилтаар хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.
ТАСС сурвалжлагч: Хятад, Оросын дипломат харилцааны тухайд?
Ли Кэчян: Хятад, Орос хоёр улс нь бүх талын стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны харилцаатай. Талууд худалдаа эдийн засгийн хамтын арилжааны маш их нөөц боломжтой.
Сай Шинь долоо хоногийн сэтгүүлийн сурвалжлагч: Гадаад валютын нөөцийн бууралтын талаар хэрхэн үзэж байна вэ?
Ли Кэчян: Хятадын гадаад валютын хэмжээ хангалуун байгаа бөгөөд олон улсын стандартаас өндөр байдаг.
Лотор агентлагийн сурвалжлагч: Ажлаасаа халагдсан ажилчид хэрхэн шинэ ажлын байртай болох вэ?
Ли Кэчян: Шинэ ажлын байр бий болгон, тусгай санг үргэлжлэн сайн ашиглаж, орон нутгийн Засгийн газар холбогдох ажлуудыг сайн хийнэ.
Пэнпай хэвлэл мэдээллийн сурвалжлагч: Орон сууцны 70 жилийн өмчлөх эрх дуусвал?
Ли Кэчянь: Хугацааг сунгаж болно. Урьдчилсан ямар нэгэн нөхцөл дурдаагүй бол холбогдох байгууллагууд холбогдох хуулийг нарийн судлан санал дурдана.
Тайландын маnаgеr nеwѕрареr-ийн сурвалжлагч: Хятад улс Ази-Номхон далайн бүс нутгийн дэглэмийн талаар юу бодож байна?
Ли Кэчянь: Гурвагдагч тал аль нэгэн талыг сонгон түүний талд зогсохыг хүсэхгүй байна.
Синьхуа агентлагийн сурвалжлагч: Аж ахуйн нэгжийн татварын ачаалал хэт хүнд хэмээн гомдол гаргавал яах вэ?
Ли Кэчянь: Энэ жил албан татвар бууруулах төлбөрийг 100 тэр бум юаньд хүргэхээр хичээнэ.
Тайванийн нэгдсэн сонины сурвалжлагч: Хоёр эргийн ахан дүүсийн зол жаргалыг хэрхэн хамгаалах вэ?
Ли Кэчян: Бид үргэлжлэн хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх болно. Тайванийн бизнес эрхлэгчид болон ард түмэн эх газартай хамт хөгжлийн боломжийг эдэлж, эцэст нь хэлэхэд бид нэг гэр бүлийн хүмүүс юм.
Францын радиогийн сурвалжлагч: Хятадад байгаа Европын Холбооны аж ахуйн нэгжийг хэрхэн дэмжих вэ?
Ли Кэчян: Европын Холбооны аж ахуйн нэгж орж ирэхийг тасралтгүй нэмэгдүүлэн, хэрэв бүртгүүлсэн тохиолдолд эрх тэгш үзнэ.
Шинь Жин Бао сонины сурвалжлагч: Бохир манангийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
Ли Кэчян: Засгийн газрын ажлын тайланд энэхүү асуудлын тухай 5 арга хэмжээг дурдсан. Үүний дагуу ажиллах болно.
Хятадын Хэрэглэгчдийн сонины сурвалжлагч: Хэрэглэгчдэд хандан та юу хэлмээр байна?
Ли Кэчян: Чанар сайтай бараа бүтээгдэхүүнийг дэмжин, шударга бус худалдаачдын эсрэг ажиллана.
Та бүхэнд баярлалаа.
