Нэгэн цагт махтай хоол олж идэхийг хүсэн мөрөөдөж байсан амьдралаас эхлээд өнөөгийн шарсан үхрийн мах, хонины шарсан хавирга, хонины махны халуун тогоо, үхрийн хавирга зэргийг хүссэн үедээ хаанаас ч олж идэх сайхан цаг үед бид амьдрах болжээ. Гэтэл Хятад улсын хувьд үхэр, хонины мах жирийн иргэдийн хоолны ширээнд гартал багагүй хугацааг туулсан юм.
Шинэчлэл, нээлтийн өмнө Хятад даяар үхэр, хонины мах маш ховор байсан. БНХАУ байгуулагдаж эхлэх үед эд материал хомс, махны чиглэлийн үхэр үржүүлэх үйлдвэр бараг байгаагүй, зах зээл дэх үхрийн мах бараг бүхэлдээ хөгшин малын махнууд голцуу, хонины мах зах зээлд маш бага байсан. Тиймээс оршин суугчдын хоолны дэглэмд үхэр, хонины махны эзлэх хувь маш бага байв.
Цаг хугацаа өнгөрөхөд бүх зүйл өөрчлөгдөж эхэлсэн юм. Өвөр Монгол, Хөхнуур зэрэг газар оронд мал аж ахуй хурдтай хөгжиж эхэлсэн нь Хятад даяар оршин суугчдын махны хэрэгцээг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн хэдий ч үхэр, хонины махны зах зээлийн нийлүүлэлт хангалтгүй хэвээр байв. Тухайн үед хэрэглэгчид хонины мах авч чадахгүй байсан тул хаяа нэг удаа ресторанд очиж хонины мах идэж болдог байв. Гэхдээ махны хэмжээ хязгаартай болохоор өглөө 30, үдээс хойш 40 дугаар л тарааж, маш эрт очиж оочерлох хэрэгтэй байдаг аж.

1979 онд Хятадын Коммунист Намын XI ТХ-ны IV бүгд хурлаас "Хөдөө аж ахуйн хөгжлийг түргэтгэх хэд хэдэн асуудлаарх Хятадын Коммунист намын Төв Хорооны шийдвэр"-ийг баталж, мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх санал тавьсан. Дараа жил нь Төрийн зөвлөлөөс Хөдөө аж ахуйн яамны мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэх тухай илтгэлийг баталж, уламжилсан нь малчдад үйлдвэрлэл, удирдлагын бие даасан эрх олгож, тэдний мал аж ахуй эрхлэх хүсэл эрмэлзлийг ихээхэн нэмэгдүүлсэн юм.
Өөрчлөлт нээлтийн ажиллагаа явагдсанаас хойш 20 жилийн дараа буюу 1997 онд Хятадын үхрийн махны үйлдвэрлэл 4 сая 150 мянган тоннд хүрч, 1949 оныхоос 30 дахин, хонины мах 2.1 сая тоннд хүрч, 1949 оныхоос 20 дахин нэмэгджээ. Энэ үеэс үхэр, хонины махны хэрэглээ энгийн иргэдийн гэрт орж ирсэн.
Нам, төрийн хүчтэй дэмжлэгээр Хятадын үхэр, хонины махыг хөгжүүлснээр ногоон үржлийн томоохон загвар нээгдлээ.
Сүүлийн жилүүдэд хонины махны аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, ӨМӨЗО-ны Баяннуур хот Хятадын хамгийн том хонины мах гаргах төв болон хөгжиж байна.Үүний зэрэгцээ ӨМӨЗО-ы Улаацав,Шилийнгол зэрэг хот аймгуудад хөдөө аж ахуйн ажлыг чухалд үзэж, малын ашиг шим тариалангийн эко бүтээгдэхүүнийг боловсруулах сууринг бүтээн байгуулах, чанарыг дээшлүүлэн үр ашгийг нэмэгдүүлэх, брэнд бий болгох, бүс нутагтаа зохицуулан “Хонийг хасан, үхэр нэмэх” стратегийг хэрэгжүүлж, шилдэг үүлдрийн махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлаа сайжруулж байна.
Энэ ажлын дагуу байгуулагдан,нутаг орондоо ашиг тусаа өгч байгаа нэгэн жишээ нь Их говь хөдөө аж ахуй, мал аж ахуйн хөгжлийн ХХК болно.Уг компани нь 2008 онд байгуулагдан, Улаацав хотын Дөрвөд хошуунд нэвтрүүлсэн тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд махны чиглэлийн үхрийн бааз барьж, махны чиглэлийн Ангус үхрийн таргалалт, үржлийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, махны чиглэлийн үхрийн тарга хүч, үржлийн цар хүрээ 10 мянга гаруй толгойд, сайн чанарын хээлтэгч малын тоо жил бүр 1600 гаруй толгойд хүрчээ.
Үрийн үйлдвэр бол үйлдвэрлэлийг суурь, түшиг тулгуур нь бөгөөд үрийн үйлдвэр хүчтэй байж л үйлдвэрлэл хүчирхэг болно.Их говь хөдөө аж ахуй, мал аж ахуйн хөгжлийн ХХК нь Хятад улсын хамгийн том байгалийн бэлчээрийн экологийн өндөр чанартай махны чиглэлийн үхрийн аж үйлдвэрийн баазыг байгуулж, үржүүлгээс эхлээд таргалуулах, борлуулах хүртэлх үйлдвэржилтийн тогтолцоог бий болгож, хошууныхаа махны үхрийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг эрмэлзэж байна.Компани байгуулагдсан цагаасаа хойш шинжлэх ухааны судалгааны багуудын бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулж, үржлийн шинэ лаборатори, махны чиглэлийн үхрийн үйлдвэрлэлийн гүйцэтгэлийг хэмжих лаборатори, удмын сангийн архив, мэдээллийн төв зэрэг шинжлэх ухааны судалгааны платформуудыг барьж, хөлдөөсөн үрийн шингэнийг ашиглах, гол сүргийнхээ үр хөврөлийг бэлтгэх ба шилжилт хөдөлгөөнийг дижитал болгохыг бүрэн гүйцэд биелүүлж, үржлийн чадварыг сайжруулсан байна.


2019 оноос Их говь компанид ядуурлыг бууруулахад туслах төслийг хэрэгжүүлэн Хонгор сум, Номгон сум, Баян-овоо сум, Улаанхуар балгасын нийт 866 ядуу өрхтөй гэрээ байгуулж, 1488 үнээ хуваан өсгөн үржүүлэх үүрэг өгч, жил бүр ядуу өрхүүдэд нэг үхрийн 900 юаний ногдол ашиг хуваариладаг болов.Мөн тариаланч, малчдад сайн чанарын үхэр (бух), үр хөврөл, хөлдөөсөн үрийн шингэн, техникийн сургалт зэргийг ханган, дахин тэдний гараас тугалыг нь буцаан худалдан авах, захиалгаар өндөр чанартай өвс тэжээл худалдан авах замаар тариаланч, малчдад ашиг хүртэх, эрсдэлийг нь хуваалцах механизмыг бий болгож, стандарт үржлийн үржлийг хөгжүүлэхийн тулд түгээлтийн хэлбэрээр үхрийн фермерүүдийг дагуулан орлогоо нэмэгдүүлж байна.
Шинжлэх ухаан, технологийн дэвшлээр мал аж ахуйг хөгжүүлснээр Хятадын үхэр, хонины аж ахуйд асар их ахиц дэвшил гаргаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг бодитой болгожээ.


2020 онд Хятад улсын үхрийн махны үйлдвэрлэл 6 сая 720 мянган тоннд хүрч, дэлхийд гуравдугаарт, хонины махны үйлдвэрлэл 4 сая 920 мянган тоннд хүрч дэлхийд тэргүүлэв.
Энэ хурдын ачаар иргэд өдрийн хоолондоо олон төрлийн махтай болж байна, мөн ч олон мянган хүн хийх ажилтай болж, ядуу амьдралаас ангижран аз жаргалтай болсон гэдгийг энд дурдах учиртай.
