Германы пиво, Бельгийн шоколад, Оросын водка, Монголын ноолууран бүтээгдэхүүн...
Энэ бол Олон улсын хандивын худалдааны арга хэмжээний байдал.
Хятадын ГХЯ-наас тогтмол зохион байгуулдаг “Хил хязгааргүй хайр 2017-Олон улсын хандивын худалдаа” арга хэмжээ Бээжингийн Ажилчдын спортын ордонд болов. Уг арга хэмжээнд дэлхийн олон орнуудаас БНХАУ-д суугаа ЭСЯ идэвхтэй оролцож, улс орныхоо онцлох бүтээгдэхүүнээ зарсан байна.
2009 оноос эхэлсэн уг арга хэмжээ энэ жилдээ 9 дэх удаагаа зохиогдож байгаа бөгөөд өнөөдөр болтол нийт 22 сая юанийн хандивын мөнгө хуримтлуулсан байна. Энэ жилийн хувьд хуримтлуулсан хандивын мөнгөө Хятадын ядууст туслах санд хандивлан, Юүньнань мужийн ядуу тосгонуудад эрүүл мэндийн төв барьж байгуулах болно.
