solongonews
Гишүүд, төлөөлөгчдийн таашаалд хүрсэн толь бичиг
2016-01-24 11:32
“Хятад, Монгол харьцуулсан Улс төрийн зөвлөлийн үгсийн толь” хэвлэгдэв.

1 дүгээр сарын 22-ын өдрийн үдээс өмнө хуралдсан ӨМӨЗО-ны УТЗЗ-ний XI удаагийн хорооны IV чуулганд Өөртөө Засах Орны Улс төрийн зөвлөлийн тэргүүн Рэнь Япин “Хятад, Монгол харьцуулсан Улс төрийн зөвлөлийн үгсийн толь” хэвлэгдсэн хэмээх сайхан мэдээг хуралд оролцохоор ирсэн гишүүд, төлөөлөгчдөд дуулгасан юм. Улс төрийн зөвлөлийн оноосон нэр томьёог дүрэмжүүлэн нэгтгэж, цөөн тоот үндэстний Улс төрийн зөвлөгөөний гишүүд үүрэг хариуцлагаа гүйцэтгэхэд тус болгох үүднээс Өөртөө Засах Орны Улс төрийн зөвлөлөөс уг толь бичгийг орчуулан найруулж, 2016 оны 1 дүгээр сард хэвлэлд өгчээ.

Өөртөө Засах Орны Улс төрийн зөвлөл нь Улс төрийн зөвлөлийн гишүүд болон ажилтны ажилд тус болгох үүднээс “Улс Төрийн Зөвлөлийн гишүүдийн унших бичиг” номыг мөн найруулан хэвлүүлжээ. Үүгээр барахгүй соёл түүхийн үзэсгэлэнгийн ордон болон бичиг материал унших өрөө гаргаж, ажиллаж суралцах таатай орчинг ханган өгсөн байна.

“Хятад, Монгол харьцуулсан Улс төрийн зөвлөлийн үгсийн толь” хэвлэгдсэн сайхан мэдээг сонссон Шинэ Барга зүүн хошууны орлогч засаг дарга Мөнхсүрэн хэлэхдээ: - Оноосон нэрийг зөв ойлгож, орчуулга хийхэд сайн толь бичигтэй боллоо. Энэ нь төрийн бодлогын ач, цөөн тоот үндэстний Улс төрийн гишүүдэд маш их тус боллоо гэжээ.

Зохиогч: Ү Хайлүн
Найруулагч: Урьхан
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл