
Хятад улсын дарга Ши Жиньпин 26-ны өдөр Өмнөд Африкийн Йоханнесбург хотод Энэтхэгийн ерөнхий сайд Модитай уулзжээ.
Ши Жиньпин: Ерөнхий сайд тантай би гурван сарын хугацаанд гурав дахь удаагаа уулзаж байна. Бид дээд зиндааны харилцаагаар хоёр талт харилцааг хөтөлж, макро талаас нь удирдаж байгаа нь хоёр орны олон талын идэвхтэй хүчин зүйлийг дайчилж, хоёр орны 2 тэрбум 600 сая ард түмнийг нягтруулж, Хятад, Энэтхэгийн харилцааг хөгжүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм. Хятад улс Энэтхэгийн талтай Уханы уулзалтаар бий болгосон хоёр орны харилцааны шинэ нөхцөл байдлыг тасралтгүй урагш ахиулан, Хятад, Энэтхэгийн хоорондын хөгжлийн түншлэлийг улам илүү бататгаж, эрчимжүүлэхийг хүсэж байна гэв.
Моди: Энэтхэгийн тал Хятадын талтай яриа хэлэлцээ, ойлголцлоо нэмэгдүүлэн, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, үл ойлголцол, маргаанаа зүй зохистой шийдвэрлэн, олон талт хамтын ажиллагааны хүрээн дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, худалдааны ивээх үзэл, олон улсын зах зээлийн тогтвортой бус байдал зэрэг хөгжиж буй орнууд болон шинээр буй болж буй зах зээлийн орнуудад сорилт болж буй асуудлыг хамт таван туулж, түншийн харилцаагаа улам цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэв.
