
1. Тэр ядуу хятад айлд төржээ. Түүний эцэг, эх маш ядуу байсан учир, амь зуухын эрхээр хүүхдийг нь эх барьж авсан Британийн эмчид түүнийг 26 доллараар худалдах гэж байсан гэдэг.
2. Тэр 5,5 кг орчим жинтэй төрсөн бөгөөд юу гэвэл кесаревын хагалгаа хийлгэх хүртлээ эх нь түүнийг 12 сар тээжээ. Тиймээс эх нь түүнийг “памбагар” хэмээн хочлодог байж.
3. Ер нь тэр олон хочтой байсны нэг нь «baseball bat» гэдэг хоч (тэр осолтой үзүүлбэрийг өөрөө хийдэг байснаас ингэж хочлодог байжээ).
4. Түүнийг долоон настай байхад эцэг, эх нь ажил олж хийхээр Австрали руу явж, түүнийг Гонконгод дотуур байртай сургуульд үлдээсэн байна. Энд тэр Том хамарт гэдэг шинэ хочтой болжээ. Уурлаж бухимдсан багш нь таягаараа түүний хамрыг гэмтээсний дараа ийм хочтой болсон байна. Сургуульд байхдаа тэр акробат, жүжгийн ур чадвар, дорно дахины тулааны урлагт суралцжээ.

5. Найман настайдаа тэр “Том, жижиг Вонг Тин Бар” гэдэг анхны киноны нэг туслах дүрд тогложээ. 1971 онд дунд сургууль төгсөхдөө тэр долоон кинонд тоглоод амжсан байна.
6. Ганцхан үзэгдэлд тоглоход хамгийн олон дубль авахуулснаараа тэр Гиннесийн номд бичигдсэн бөгөөд нэг киноны титрт нэр нь бичигдсэн тоогоор 2012 онд бас Гиннессийн ном орсон байна. Энэ кинонд тэр киноны зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин, продюсер, гүйцэтгэх продюсер, зураглаач, ерөнхий зураач, киноны төсвийг захиран зарцуулагч, үзүүлбэрийн зохицуулагч, хувцасны эрхлэгч, гэрэлтүүлэгч, орлон тоглогч, хөгжмийн зохиолч, дуучин, тэр ч байтугай нийтийн хоолны зохицуулагч гэсэн 15 албан тушаалд ажиллажээ.
7. Өөрийн тоглосон кинонуудын нэгэнд осолтой үзүүлбэр үзүүлсний дараа тэр гавлын ясанд гарсан цоорхойг бөглүүлэх гэж толгойдоо хуванцар ялтас суулгуулж, түүний баруун чих бараг сонсголгүй болсон байна.
8. Дашрамд дурдахад, тэр сайхан дуулдаг. 1984 оноос тэр өөрийн дууны 20 гаруй цомог гаргажээ. Тоглосон зарим кино нь түүний дуугаар төгсдөг байна.
9. Тэр юмыг төгс төгөлдөр хийхийг эрхэмлэгч хүн. Тэр өөрийн тоглосон нэг киноны гуравхан секундийн үзэгдлийн төлөөнөө 1600 удаа дубль хийж, хоёр өдөр зураг авахуулжээ.
10. Тэр дэлхийн даатгалын компаниудын харсан дансанд бичигдсэн хүн. Нэг ч даатгалын компани түүнийг даатгаж, эрсдэл хүлээхээс татгалздаг байна.
