Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Вн И Бээжинд Буркина Фасогийн Гадаад хэргийн сайд Барритэй “БНХАУ болон Буркина Фасо дипломат харилцааг сэргээх хамтарсан тунхаг”-т 05-р сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан байна.
БНХАУ болон Буркина Фасо нь хоёр улсын иргэдийн ашиг тус, хүсэл эрмэлзлийн дагуу энэ өдрөөс эхлэн дипломат харилцаагаа сэргээнэ. Хоёр орны Засгийн газар улсын эрх мэдэл ба газар нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэн, бие биеэ түрэмгийлэхгүй, бие биеийн дотоод эрхт хөндлөнгөөс оролцохгүй, эрх тэгш харилцан ашигтай, энх тайвнаар зэрэгцээн орших зарчмаар хоёр улсын нөхөрсөг харилцааг хөгжүүлнэ.
Буркина Фасо улс нь дэлхий дээр Хятад улс нэг байгааг мэдэрч, БНХАУ-ын Засгийн газар бол Хятад улсыг төлөөлөх цорын ганц хуульд нийцсэн Засгийн газар бөгөөд Тайван бол Хятадын салж болшгүй нутаг дэвсгэр болно. Буркина Фасо улс нь Тайвантай ямар ч байдалд албан ёсны харилцаа үүсэхгүй. 05-р сарын 24-ний өдөр Буркина Фасо улс нь Тайвантай дипломат харилцаагаа тасалсныг тунхагласан байна.
