Хятад улсад сүүлийн жилүүдэд “богино”, “бичил”, “хурдан” гэсэн онцлог бүхий бичил эдийн засаг газар аван түрж орж ирээд байна.
Саяхан Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо зэрэг 13 байгууллага нэгжүүд хамтран “Бизнесийн шинэ хэлбэр, шинэ загваруудын эрүүл хөгжлийг дэмжих - Хэрэглэгчийн зах зээлийг идэвхжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх тухай санал дүгнэлт”-ийг нийтлэн түгээж, бичил эдийн засгийн эрчимтэй хөгжлийг дэмжлээ. Бичил эдийн засаг чухам юуны учир улам түгээмэл болж байна вэ? Одоо ямар бэрхшээлтэй тулгарч байна вэ?

08-р сарын 13-ны өдөр Хэши том хэнгэрэг биет бус соёлын өвийн төслийн уран бүтээлч Лишюэ, Жан Линди интернэтийн шууд нэвтрүүлгээр тоглолт хийж байна. Зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЖҮ ШЮЙДҮН
Сонирхлоороо ажил үйлсээ эрхлэх боломжтой
Шяоюй бол Чинхуа их сургуульд докторантаар суралцаж буй оюутан. Мөн нэр хүндтэй сургуулийн амьдралыг богино хэмжээний видео бичлэгээр олон хүмүүст таниулж буй нэгэн. Тэрээр “Тик Ток” тавцангаар дамжин Чинхуа их сургуулийн орчин нөхцөл, суралцах туршлагаа хуваалцахын хамт хувийн амьдралаа дэлгэн харуулдаг. “Тик Ток”-т бүртгүүлээд 2 жил ч бололгүйгээр нэг сая гаруй фентэй болж, сард нэлээд хэмжээний орлоготой болжээ. Шяоюй:
- Богино хэмжээний видео сонирхогчид өөрийн хийсэн видео бичлэгээ нийтэлснээр илүү их нөлөө тусгал гаргаж, илүү олон фенүүдтэй болсноор брэндийн сурталчилгаа, гэрээт үйл ажиллагааны баг бүрдүүлэх зэрэг боломжууд нээгдэж байна. Энэ нь аажмаар ашгийн загвар болж хувирдаг. Мөн богино хэмжээний видео сонирхогчдын хувьд “сонирхолтой ажил мэргэжлээ эрхлэх” боломжийг хангасан гэж ярилаа.
Богино хэмжээний видеог хамарсан бичил эдийн засаг нь бичил шинийг санаачлах, бичил хэрэглээ болон бүтээгдэхүүн, бичил кино, бие чийрэгжүүлэгч, мөн бичил аялал жуулчлал зэрэг олон төрлийг хамарчээ. Өдөр тутмын амьдралын бүх чиглэлд тусгагдсан гэж ажиллаж буй хүмүүс нь дүгнэж байна.
- Бичил эдийн засгийн гол цөм бол бичил шинийг санаачлах. Энэ нь жижиг аж ахуйн нэгж, хувь хүний үйлдвэр болон арилжааны өрхүүд гэх зэрэг төлөвшсөн тавцантай эдийн засаг, бичил шинийг санаачлахаар дамжуулан хэрэгжиж буй бизнесийн шинэ хэлбэр юм. Бичил шинийг санаачлах нь янз бүрийн тавцанд нийтэлсэн нийтлэл, зураг, дуу, видео зэрэг дижитал агуулгатай бүтээгдэхүүн, түүнчлэн тавцангаар хангадаг аялал жуулчлал, хоолны газар, жижиглэн худалдаа зэрэг олон төрлийн үйлчилгээ болно гэж Худалдааны яамны судалгааны хүрээлэнгийн Эргэлт болон хэрэглээний судлалын туслах судлаач Лянвэй ярилаа.
Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо зэрэг 13 байгууллага нэгжийн хамтран нийтэлсэн “санал”-д нийгмийн Онлайн харилцаа болон богино хэмжээний видео тавцанг цэгцтэй хөгжүүлэхийг дэмжиж, бичил шинийг санаачлах, бичил хэрэглээ, бичил бүтээгдэхүүн, бичил кино болон бусад инновацыг дэмжинэ гэж дурдсан байна.
Бичил эдийн засаг анх удаа албан ёсны баримт бичигт орсон нь сүүлийн жилүүдэд хурдтай хөгжсөнтэй холбоотой. Бичил кино, богино хэмжээний видео бичлэгээр жишээ татъя. Саяхан нийтэлсэн “Хятадын бичил кино богино хэмжээний видео хөгжлийн тайлан /2019/”-д 2019 оны 06-р сарыг хүртэл Хятад дахь онлайн видео хэрэглэгчдийн тоо 759 саяд хүрч, богино видео хэрэглэгчдийн тоо 648 сая, урт видео бичлэгийн хэрэглэгчдийн тоо 639 сая, нийт интернэт хэрэглэгчид 75,8 хувийг эзэлж байна. Богино хэмжээний видео хэрэглэгчдийн тоо урт видео хэрэглэгчдээс олон болж, интернэт ашиглах цаг нь 33,1 хувиар өсөв. Шинээр нэмэгдсэн интернэт хэрэглэгчдийн богино хэмжээний видео хэрэглэх түвшин 53,2 хувьд хүрсэн байна.
Лянвэй:
- Сүүлийн жилүүдэд бичил эдийн засаг Хятадын хөгжилд ихээхэн боломж байгааг харуулж байна. Мөн бизнесийн шинэ хэлбэр нь илүү олон залуусын анхаарлыг татах болно гэж үзэж байна. Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооноос саяхан нийтэлсэн “Хятадын иргэдийн бизнес хөдөлмөр эрхлэх шинийг санаачлах хөгжлийн тайлан-2019”-д дурдсанаар 2019 онд Шинээр бүртгүүлсэн залуу бизнес эрхлэгчдийн тоо 4.467 саяд хүрч, дөрвөн хувиар нэмэгдэн, 741 мянган оюутан бизнес эрхэлж, 9 хувиар нэмэгдсэн байна.

07-р сарын 25-ны өдөр Жэжян мужийн Тайжүө хотын Лү Чяо дүүргийн Лүбэй гудамжинд Пэн Жүянь түрээсний байшиндаа ноосон хүүхэлдэй нэхэж байна Зургийг: ЖЯН ЮҮЧИН /Рэньминь сүлжээ/
“Бичил эрэлт хэрэгцээ”-нд дасах хэрэгтэй
Бичил эдийн засаг чухам яагаад ийм халуун сэдэв болж байна вэ? Олон хүнийг өөртөө татдаг чухал шалтгаан нь чөлөөтэй, уян хатан, хөрөнгө оруулалтаар бага байдагт бий гэж олон хүн үзэж байна.
Дэлгүүр ажиллуулах шаардлагагүй, хөрөнгө оруулалт бага. Орчин үеийн хэрэглээний чиг хандлагад нийцсэн. Эдгээр хүчин зүйлс нь улам олон хүнийг цахим худалдааны салбарт татсан гэж нэгэн цахим худалдааны хувцасны брэндийн хамтрагч Шянянь сонирхууллаа. Мөн:
- Одоогийн залуучууд маш сэргэлэн, цахим эдийн засгийн “хөх далай”-д тархи толгойгоо ажиллуулах л юм бол хүн бүр өөртөө илүү их хөгжлийн боломжийг бий болгож чаддаг гэж өнгөрсөн жилийн 07-р сараас Таобао-д дэлгүүр ажиллуулсан Шянянь ярьж байна. Түүний интернэт дэлгүүрийг анхаарч хардаг хүний тоо 20 мянга орчмоор нэмэгдэж, вичатаар 1600 гаруй хүнд хүрч, сар бүрийн орлого нь 80 мянган юаниас дээш байдаг.
Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Аж үйлдвэрийн эдийн засгийн хүрээлэнгийн судлаач Хэжюнь:
- Бичил эдийн засаг нэрд гарч, хүмүүст танигдсан нь хоёр шалтгаантай.
Нэг. Интернэт эдийн засгийн хөгжил, интернэт тавцанд суурилсан бичил шинийг санаачлах, бичил хэрэглээ болон бүтээгдэхүүн зэрэг бичил эдийн засаг нь хөгжлийн суурьтай болсон.
Хоёрт. Техникийн төвшин улам өндөр болсон. “Тик Ток” хэрэглэгчид видео бичлэг цацахад хөгжим, засварын хэрэгслүүдийн чадамж ганц минутад видео нийтлэх боломжтой, Энэ нь богино хэмжээний видео сонирхогчдын хувьд илүү хялбар, илүү урамтай болдог нь эргэлзээгүй юм гэж хэллээ.
Бичил эдийн засгийн хөгжлийн хувьд янз бүрийн тавцангаас дэмжлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тик Ток нь “Тик Токын дуу хөгжмийн уран бүтээлчдэд 100 сая юаний татаас олгох хөтөлбөр”, “Гурван хөдөө”-д туслах агуулгатай “Шинэ тариачны төсөв” өндөр боломжийн мэргэжлийн хүмүүст зориулсан “Фаньшинь төсөл” зэргийг танилцуулав. Датагаар туслах, ажлын татаас олгох, ур чадварын сургалт зэрэг бодлогыг дэмжихээр дамжин, өөр өөр салбар дахь видео бүтээлчдэд илүү чанартай видео нийтлэхэд тусалж байна. Рэньминь сүлжээний судалгааны хүрээлэн, Тэншюнь зар сурталчилгаа нь сүүлийн өдрүүдэд хамтдаа “Бичил бизнес эхлэгчдийг дэмжих төлөвлөгөө” төслийг нийтэлсэн байна. Хамтарсан сургалт, стандартчилал, туршлага солилцох сургалт, чиг хандлагын удирдамж, нээлттэй багаж хэрэгсэл зэрэг таван том арга хэмээг гарган, төрөл бүрийн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесийн олон талт шийдэл, дэмжлэг үзүүлэх бодлогыг гаргаж өгчээ.
Мэргэжилтнүүд:
- Өнөөдөр хүмүүсийн өдөр тутмын амьдралд тохь тухтай, өвөрмөц онцлогтой “бичил хэрэгцээ” нэмэгдсэн байна. 5G, интернэт, том дата, хиймэл оюун зэрэг шинэ техникийн хөгжлийг даган, хөгжим, унших, мэдээлэл, эрүүл мэнд, соёл зэрэг амьдралын янз бүрийн зугаа цэнгэлийн агуулгыг бий болгох. Түгээж, бичил хэрэглээ, бичил бүтээгдэхүүн, бичил төхөөрөмжүүдийн талаар илүү бодит болсон байна. Жижиглэсэн, тархсан, нягтарсан бичил эдийн засгийн байгууллагууд аажмаар эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал нэмэлт болж хувиран, илүү боловсронгуй, өвөрмөц, практик бичил шинийг санаачлах нь хүмүүсийн олон янзын хэрэгцээг хангаж, бичил эдийн засаг болсон ажлын шинэ хэлбэр нь нийгмийн амьдралд улам бүр чухал үүрэг гүйцэтгэж байна. Лянвэй:
- Олон нийтийн шинийг санаачлах уур амьсгалыг бий болгох, тавцангийн эдийн засгийн эрчимтэй хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг тасралгүй шинэчлэх зэрэг хүчин зүйлүүд нь бичил эдийн засаг болох ажлын шинэ хэлбэрийн амьдрах эрч хүчийг нэмэгдүүлж байна гэж хэллээ.

08-р сарын 10-ны өдөр Ганьсү мужийн Лүннань хотын Данчан шяний Хао Дишянгийн Мө Хэбэй тосгоны Ван Пэнянь шууд нэвтрүүлгээр хээрийн шарилж борлуулна
Зургийг: ЛЮ ХҮЙ /Рэньминь сүлжээ/
“Бичил эдийн засаг”-ийн бүтээлч амьдрах чадварыг нэмэгдүүлнэ
Бичил эдийн засгийн дундаас алт ухах гэдэг хялбар бус. Салбар бүхэлдээ хурдтай хөгжихийн зэрэгцээ маш олон хөдөлмөр эрхлэгчид ч мөн бэрхшээлтэй тулгардаг. Шяоюй:
- Богино хэмжээний видео салбарт олон алдартай блогерууд үйл ажиллагааны агентлагуудтай гэрээ байгуулах болно. Гэсэн хэдий ч одоо хүртэл үйл ажиллагааны агентлагууд болон блогчид хоорондын ашиг сонирхлыг хуваах тодорхой салбарын стандарт байдаггүй. Олон блогчид энэ хоёр бэрхшээлтэй тулгарч байна. Үүнд: ганцаараа тэмцэх нь хөрөнгө оруулалт болон дата эх үүсвэр олж авахад хэцүү. Гэрээ байгуулах нь агуулгын хувьд ярих үнэлэх эрхээ алддаг, Ихэнхдээ эрх ашгийг хамгаалах, үр өгөөжийг хуваарилах зэрэг сул талууд байдаг гэж ярьж байна.
Шянянь:
- Жижиг худалдаа эрхэлдэг хүмүүсийн хувьд цахим худалдааны тавцан маш идэвхгүй санагддаг. Мөнгө хангалтгүй, сурталчилгаанд оролцох мөнгө байхгүй учраас яаж ч тэмцэж чармайсан томоохон брэндүүд болон интернэтийн алдартай дэлгүүрүүдийн хэмжээнд хүрдэггүй. Цахим худалдааны олон бизнес эрхлэгчдийн хүсэл тэмүүлэл ингэж арилдаг гэж ярилаа.
Энэ салбарт ажиллаж буй хүмүүс ч бүх төрлийн салбаруудын бичил эдийн засагт янз бүрийн бэрхшээл тулгарч байгааг онцолж байв. Вичатаар дамжин худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ буцааж чадах эсэх нь тийм ч найдвартай биш. Вэйбө-р дамжин тархсан гаж сурталчилгаа зэрэг нь хэрэглэгчдийн дургүйцлийг хүргэж, видео бичлэгүүд нь бүдүүлэг, садар самуун, хүчирхийллийн агуулгаар дүүрч, “хэрэглэгчдийг тэнэгт үзсэн” явдал болдог зэрэг зүйлүүд байдаг.
- Засгийн газрын хэлтсүүдийн хувьд бичил эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд шинийг санаачлах ба үр дүнтэй зохицуулах хоорондын тэнцвэрийг олох, хэрэглэгчийн эрхийг хамгаалах. Мөн олон сэдвийн шинийг санаачлах эрч хүчийг үр дүнтэй өдөөх, салбарын эрүүл хөгжлийг удирдах хэрэгтэй. Интернэт тавцангийн хувьд тавцанг ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийн бараа, ажил үйлчилгээнд тодорхой зохицуулалтын хариуцлага хүлээх ёстой гэж Лянвэй ярилаа.
Сүүлийн үед бичил эдийн засаг зэрэг ажлын шинэ хэлбэрт хандуулан бодлогын дэмжлэг үзүүлж байна.
Тус удаагийн нийтэлсэн “санал”-д ажлын шинэ хэлбэрийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэн, бичил эдийн засаг зэрэг бизнесийн ажлын шинэ хэлбэрийн хөгжилд чиглэсэн аж ахуйн нэгжийн лавлах санг байгуулж, байгууллагын бодлогыг хаах цэгүүдийн асуудлыг цаг тухайд нь дагаж мөрдөх хэрэгтэй гэсэн байна.
Үндэсний хөгжил, шинэчлэлийн хороо, Төвийн интернэтийн хэвлэл мэдээллийн албанаас саяхан “Үүлэн үйлчилгээ” том дата-ухаалаг бүтээгдэхүүн” үйл ажиллагааг дэмжин, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөвлөгөө боловсруулах” тухай саналыг нийтэлж, нээлттэй байдлаар дамжуулан нөөцийг хуваалцах аж ахуйн нэгжүүдийг дэмжлээ. Жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд бизнес эрхлэх боломжийг олгох болно. Чөлөөт загвар зохион бүтээгчид, дуудлагын жолооч, захиалгын хоол хүргэгч, онлайн дасгалжуулагч, чөлөөт гэрэл зурагчид зэрэг уян хатан ажилтай хүмүүст хандуулан мэргэжлийн сургалт, эрэлт, нийлүүлэлтийг холбох зэрэг олон төрлийн хөдөлмөр эрхлэх үйлчилгээ, нийгмийн даатгалын үйлчилгээ, арилжааны даатгал зэрэг олон түвшний хөдөлмөрийн аюулгүй баталгаа хангана гэж мэдэгдсэн байна.
Төрийн зөвлөлийн ажлын албанаас 07-р сарын сүүлчээр хэвлэн нийтэлсэн “Олон зам сувгийн уян хатан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал”-д интернэт тавцангийн эдийн засаг болон бусад ажлын шинэ хэлбэр загварыг зохицуулах дүрмийг үндэслэлтэйгээр тогтооно. Интернэт тавцангийн аж ахуйн нэгжийг дэмжин, зуучийн үйлчилгээний агентлагуудын үйлчилгээний төлбөрийг бууруулна гэж мэдээлжээ.
- Бичил эдийн засаг нь мэдээлэлжуулэлт, ухаалаг ба модульчлалын хөгжлийн чиг хандлагыг илэрхийлдэг. Шинэ зүйлийн хувьд хөгжлийн эхний үе шатанд зарим асуудал гардаг нь хэвийн үзэгдэл юм. Бид үүнд тэсвэр тэвчээртэй байх ёстой. Технологи улам боловсронгуй болохын хэрээр оюуны өмчийн хамгаалалт улам бүр стандартлагдаж, бичил эдийн засаг нь илүү том боломжийг бий болгоно. Цаашид тавцангийн эдийн засаг, дижитал эдийн засгийн бүтээн байгуулалт, хөгжлийг сайжруулна гэж Хэжюнь хэлсэн юм.
