“Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд Хятадын хятад анагаах ухааны үйлчилгээний түвшин дээшилж, хятад анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээ болон хүртээмж сайжирсан байна гэж сүүлийн өдрүүдэд Үндэсний Хятад анагаах ухааны товчоо нийтэлжээ.
Хятад анагаах ухааны товчооны статистик мэдээллээр 2019 оны сүүлч үе болтол бүртгэлд байгаа хятад анагаах ухааны клиник нь нийт тооны 26,94 хувийг эзэлжээ. Хятадын хэмжээнд хоёрдугаар түвшнээс дээш төв эмнэлгүүдийн 85 хувь нь Хятадын анагаах ухааны тасаг байгуулжээ. Олон бүс нутгийн шяний зэрэглэлийн хүүхэд нялхсын эмнэлэг уламжлалт анагаах ухааны үйлчилгээ үзүүлэх боломжтой. 98,3 болон 97,1 хувийн хорооллын эрүүл мэндийн үйлчилгээний төв ба шянь, суурингийн эрүүл мэндийн төв хятад анагаах ухааны үйлчилгээгээр иргэдээ хангах боломжтой болсон байна.
Хятад анагаах ухааны эрүүл мэндийн үйлчилгээ болон хүртээмж сайжирсан нь үйлчилгээний системийн өдөр ирэх тусам төгөлдөр болж буйтай шууд холбоотой ажээ. Мөн “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө” хэрэгжиж буй хугацаанд Хятад улс 37 тэрбум гаруй юань санхүүжүүлэн улсын 1000 гаруй хятад анагаах ухааны эмнэлгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжсэн байна.
