Исаак Херзог Израилын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2021-06-04 11:13
Исаак Херзог /Isaac Herzog/ Израилын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Израйлын парламент 06 дугаар сарын 02-ны өдөр ерөнхийлөгчийн сонгууль явуулсан бол Ажилчдын намын дарга асан Исаак Херзог 120 гишүүнтэй парламентаас 87 санал авч Израйлын 11 дэх ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Сонгогдсоныхоо дараа Херзог телевизээр хэлсэн үгэндээ “Израйлын одоогийн хуваагдмал нийгэмд “гүүр тавьж”, ардчиллын үндэс суурийг хадгалахаар хүчин зүтгэнэ гэдгээ хэлсэн байна.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
