solongonews
Хятадын гадаад худалдааны инновацийн чадавх улам эрчимжиж байна
2021-07-13 20:17
Хятадын гадаад худалдааны инновацийн чадавх улам эрчимжиж байна

    Төрийн зөвлөлийн бодлогын тухай хэвлэлийн бага хурлаас 12-нд сэтгүүлчийн мэдээлснээр сүүлийн жилүүдэд Хятадын гадаад худалдааны инновацийн чадавх улам эрчимжиж байгаа бөгөөд хил дамнасан цахим худалдаа зэрэг бизнесийн шинэ хэлбэр нь гадаад худалдааны шинэчлэл, өндөр чанартай хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болжээ. Хятад улс бизнесийн шинэ салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр үргэлжлэн олон арга хэмжээ авах юм байна.

Хятадын Худалдааны яамны сайдын туслах Рэнь Хүнбинь 12-нд хэвлэлийн бага хуралд танилцуулж:

- Шинэ салбар нь гадаад хуралдааны шинэчлэл, өндөр чанартай хөгжлийн хөдөлгөгч хүч болсон юм. Хил дамнасан цахим худалдааны цар хүрээ таван жилийн хугацаанд 10 орчим дахин нэмэгдэж, зах зээлийн худалдан авалтын хэмжээ 6 жилийн хугацаанд 5 дахин өссөн байна. Мөн гадаад худалдааны иж бүрэн үйлчилгээний компани 1500 гаруй байж, гадаад дахь агуулахын тоо 1900-г давсан гэж мэдэгдлээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл