solongonews
Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллана
2016-05-17 17:33
Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Хятад улсын Өвөр Монголын Хөлөнбуйр хотын Шинэ Барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны хэлтсийн Мэдээ мэдээллийн албанаас Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан хотын Дорнод телевиз, Дорнод зон сэтгүүл, Дорнод сонинтой хамтран ажиллах гэрээндээ 2016 оны 5 сарын 14 нд  гарын үсэг зурлаа.
Хятад, Монгол хоёр улсын найрамдал нөхөрлөлийн хамтын ажиллагаанд багагүй хувь нэмэр оруулсан Хөлөнбуйр хот болон Дорнод аймгийн мэдээ мэдээллийн ажил урьд зөвхөн мэдээ мэдээлэл солилцож байснаас өнөөдрийг хүртэл хамтарсан сурвалжилга 4 удаа хийж, аймаг орон нутаг, улсын мэдээ мэдээллээр цацаж, хоёр улсын ард иргэдийн харилцан ойлгох итгэлийг нэмэгдүүлсэн. Энэ жилийн гол зохион байгуулах ажилд хамтран харилцан сурвалжилга хийх, телевиз, сонин, сэтгүүлд мэдээ мэдээллээ солилцох зэргийг хамруулж цахим сайтад мэдээллээ цацах боломжийг олгох болсныг онцлох нь зүйтэй юм.


 

Зохиогч: Цэнгэл
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл