solongonews
100 гаруй хуучин загварын машин Эрээн хотоор хил нэвтэрлээ
2019-06-05 16:50
100 гаруй хуучин загварын машин Эрээн хотоор хил нэвтэрлээ.

Англи, Франц, Герман, Итали, Америк зэрэг улсын 124 хуучин загварын машин 06-р сарын 04-нд Эрээн боомтоор хил нэвтэрлээ. Эдгээр авто машин нь Бээжин хотоос Парис хот хүрэх өөрөө жолоодон зугаацах үйл ажиллагаанд оролцож буй хуучин загварын машинууд аж.

Энэхүү үйл ажиллагаа нь 2007 оноос эхлэн зохион байгуулагдаж, гурван жилд нэг удаа болдог байна. Оролцож буй эдгээр машин 06-р сарын 02-ны өдөр Бээжин хотоос мордож, уралдааны хэлбэрээр Монгол, Орос, Казахстан, Финланд, Эстон, Латви, Польш, Герман, Бельги зэрэг улс орнуудаар өнгөрч, 07-р сарын 07-ны өдөр Францын Парис хотод хүрч, аяллаа дуусгах болно. Нийт 36 өдөр аялна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Монгол Одон Телевизийн вичат
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл