solongonews
МОНГОЛЫН НАЙРАГЧИД “СҮМТЭЙ БУДАРЫН ЧУЛУУ”-Г ЭРГЭЛЭЭ
2014-11-14 09:44
Аливаа уран бүтээл хийгээд яруу найрагт хил хязгаар гэж үгүй билээ.

         Монгол Улсын “Шинэ мянган утга зохиолын нэгдэл”-ийн Гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар тэргүүтэй арав гаруй яруу найрагчдийн төлөөлөл ӨМӨЗО-нд өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд үдлээд мордлоо.
 Тэд ӨМӨЗО-ны алдарт яруу найрагч н.Эрдэнэтогтох, н.Тогтомж нарын урилгаар зочилсон бөгөөд айлчлалаар Өмнөд зүгийн Зүүн Сөнөд нутгийн Сүмтэй бударын чулуу, Авга (Бөх Бэлтгүтэйн нутаг), Чингис хайрхан уул зэрэг түүхэн дурсгалт жимээр хамтарсан уран бүтээлийн аялал хийсэн байна.


          Дашрамд өгүүлэхэд тус нутгийн яруу найрагчид 2013 онд Монгол Улсад зохион байгуулагдсан “Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн наадмын хүрээнд Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий Хөдөө арал, түүнтэй холбоотой бусад  түүхэн нутгаар олон орны яруу найрагчдийн хамт хамтарсан уран бүтээлийн аялалд оролцож байжээ. Тиймээс Зүүн Сөнөд нутгийн яруу найрагчдийн урилгаар ШМУЗН-ийн уран бүтээлчдийн баг ийнхүү хариу айлчлал хийж байгаа юм.
 Харин айлчлалын бүрэлдэхүүнд ШМУЗН-ийн гүйцэтгэх захирал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Эрдэнэбаатар  “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч До.Болдхуяг, “Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Моломжамц, Утга зохиолын шүүмж судлалын доктор Ш.Баттөр,  МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг, МОНЦАМЭ агентлагийн Хөххот дахь сурвалжлагч, яруу найрагч Б.Занданхүү, сэтгүүлч яруу найрагч Д.Отгонцагаан нарын төлөөлөгчид ирж хамтарсан яруу найргийн уншлага хийлээ.

                                                       Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл