solongonews
БНХАУ-ын гадаад дахь хөрөнгө оруулалтын өсөлт хэвийн байна
2020-06-10 21:55
БНХАУ-ын гадаад дахь хөрөнгө оруулалтын өсөлт хэвийн байна

   Хятадын Худалдааны яамны саяхан гаргасан тоо баримтаас үзвэл 01-р сараас 04-р сарыг хүртэл Хятадын дотоодын хөрөнгө оруулагчид гадаадын 155 улс, бүс нутгийн 3084 компанид санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт хийсэн. Нийт хөрөнгө оруулалт 235.08 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар өссөн байна.

Хятадын Худалдааны яамны Хамтын ажиллагааны газрын ажилтан:

- 01-р сараас 04-р сарыг хүртэл шинээр байгуулсан гадаад гэрээт төслүүдийн гэрээний үнэ 458.54 тэрбум юаньд хүрч, мөн үесээ 2.1 хувиар нэмэгдсэн байна гэж танилцууллаа.

“Бүс ба Зам” дахь хөрөнгө оруулалт үргэлжлэн өсөв. 01-р сараас 04-р сарыг хүртэл Хятадын аж ахуйн нэгжүүд "Бүс ба Зам" дагуух 53 оронд 5.23 тэрбум ам.долларын санхүүгийн бус хөрөнгө оруулалт хийсэн нь мөн үеэс 13.4 хувиар өсч, өмнөх оны мөн үеийн нийт хөрөнгө оруулалтын 15.6 хувийг эзэлжээ. Эдгээрийн дотор АСЕАН-д оруулсан санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 3.94 тэрбум ам.долларт хүрч, мөн үесээ 43.3 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл