solongonews
2022 онд БРИКС-ийн зохицуулагчдын хоёр дахь уулзалт болно
2022-04-15 11:46
2022 онд БРИКС-ийн зохицуулагчдын хоёр дахь уулзалт болно

 Саяхан, Хятадын БРИКС-ийн зохицуулагч бөгөөд ГХЯ-ны дэд сайд Ма Чаошюй 2022 оны БРИКС-ийн зохицуулагчдын хоёр дахь уулзалтад даргалав. Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БРИКС-ийн зохицуулагчид болон Хятадын холбогдох салбарын төлөөлөгчид хуралд оролцсон байна.

Ма Чаошюй :

 -Одоод, цар тахал нь зууны өөрчлөлттэй давхцаж, олон улсын ландшафтын хувьсал хурдацтай явагдан, дэлхийн эдийн засгийн сэргэлт урт замыг туулж байх мөртөө 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх хөгжлийн зорилтууд шинэ сорилтуудтай тулгарч байна. Хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын төлөөлөгчийн хувьд БРИКС-ийн орнууд стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн "тогтворжуулагч", "хурдасгагч" үүргээ гүйцэтгэн, шударга ёсыг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулаад дуусашгүй БРИКС-ийн хүчийг дэлхийн зах зээлийн тогтвортой байдалд оруулж, цар тахлын эсрэг хамтарсан тэмцэлд зориулж БРИКС-ийн хамгаалалтын шугамыг бий болгон, БРИКС-ийн орнуудын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд түлхэц өгч байна.

 Ма Чаошюй энэ онд БРИКС-ийн орнуудын улс төрийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа санхүү, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжил, хүмүүс хоорондын болон соёлын солилцоо, механизмын байгуулалт зэрэг гол салбар дахь хамтын ажиллагааны ахиц дэвшлийг танилцуулав. Энэ жилийн БРИКС-ийн удирдагчдын уулзалтын бэлтгэл ажлын төлөвлөгөө, Хятад улс энэ жил БРИКС-ийг даргалж буй орны хувьд БРИКС-ийн түншүүдтэй харилцаа холбоо, зохицуулалтаа үргэлжлүүлэн бэхжүүлж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, удирдагчдын уулзалтыг амжилттай явуулахыг хүсэж байна гэж онцлон тэмдэглэжээ.

 Олон орны төлөөлөгчид Хятад улсыг даргалах үүргийг өндрөөр үнэлж, энэ онд БРИКС-ийн олон салбар дахь хамтын ажиллагааны ололт амжилт, ахиц дэвшлийг бүрэн нотлон, Хятадын даргын ажлынг үргэлжлүүлэн дэмжиж, БРИКС-ийн "Хятадын жил"-ийг хамтаар ахиулж, үр дүнд хүргэнэ гэдгээ илэрхийлэв. Одоогийн байдлаар дэлхий даяар тархсан цар тахлын нөлөөлөл , эдийн засгийн сэргэлт сул, Украины хямрал зэрэг олон сорилттой тулгарч байгааг олон талууд онцлон тэмдэглэв. БРИКС-ийн орнууд эв нэгдэл, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, дэлхийн засаглалыг сайжруулах, эдийн засгийн сэргэлтийг ахиулах, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ба цар тахалтай тэмцэхэд улам их хувь нэмэр оруулах хэрэгтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл