Тяньжин хотод 06-р сарын 27-нд болох Зуны Давосын XIV форумд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян оролцоно хэмээн Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мао Нин өнөөдөр буюу 20-нд мэдэгдлээ. Форумын үеэр ерөнхий сайд Ли Чян нээлтийн ёслолд оролцож, гол үг хэлж, Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхийлөгч Шваб болон гадаадын бусад зочидтой уулзаж, Дэлхийн эдийн засгийн форумын дэлхийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй яриа хэлэлцээ хийнэ.
Уулзалтад Барбадосын ерөнхий сайд Мотли, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Зеландын ерөнхий сайд Шипкинс, ерөнхий сайд Вайет Нам, Дэлхийн худалдааны байгууллагын ерөнхий захирал Ивеала нар оролцоно.
Ерөнхий сайд Ли Чянгийн урилгаар Барбадосын ерөнхий сайд Мотли, Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шинэ Зеландын ерөнхий сайд Шипкинс, Вьетнамын ерөнхий сайд Фань Минэжэн нар Форумын дараа Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ.
