- Онлайнаар хүлээн авсан хэрэглээний купоноораа хүүхдүүдээ дагуулан гүзээлзгэнэ түүсэн, хүүхдүүд маш их баяртай байна гэж Бээжингийн Пингү дүүргийн оршин суугч Жао овогт саяхан "Лэшян Пингү" компанийн вицат апплетаас гаргасан хэрэглээний купоныг хүлээн авлаа. Зохих хөнгөлөлттэй байсан нь түүнд маш боломжийн санагджээ. Сүүлийн үед Хятад улс даяар олон газар оршин суугчдад дижитал купоныг шинээр олгож байгаа нь иргэдийн хэрэглээний хэрэгцээг хангаад зогсохгүй хэрэглээний зах зээлийг сэргээхэд түлхэц болж байна.
Өргөн хүрээний хэрэглээ
Сүүлийн үед хэрэглээг улам идэвхжүүлэх үүднээс олон газар дижитал купон олгох болсон юм.
04-р сарын сүүлчээр Бээжингийн Пингү дүүрэгт 2022 онд хэрэглээний купон олгох үйл ажиллагааны эхний багц дууслаа. Хагас сарын дотор вичат апплетаар дамжуулан 2 сая 454 мянган юанийн хэрэглээний купоныг иргэдэд ашигтайгаар тарааж, 112 мянган хүн уг купоныг хүлээн авахад оролцож, 21 сая 586 мянган юанийн борлуулалт хийсэн байна. Цаашид Пингү дүүрэг мөн "5-р сарын амралт" болон "10-р сарын амралт"-ын эргэн тойронд дахин хоёр багц хэрэглээний купон гаргах болно. Түүнчлэн ногоон эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээний нөөц бололцоог түргэтгэж, хэрэглээг сайжруулахад тус дөхөм үзүүлэхийн тулд Бээжин 04-р сараас эхлэн Бээжин хотын хэрэглэгчдэд ногоон эрчим хүч хэмнэсэн хэрэглээний купон олгож, хэрэглэгчдийг ногоон эрчим хүч хэмнэсэн бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэхийг урамшуулж байна. Хэрэглээний купонд компьютер, аяга таваг угаах машин, телевиз, агааржуулагч, хөргөгч, угаалгын машин, будаа агшаагч гэх мэт нийт 20 төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамаарна.
04-р сарын 01-нд Гуаншийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орон 3 сарын хугацаатай "33 хэрэглээний баяр"-ыг эхлүүлж, олон төрлийн 600 гаруй сурталчилгааны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хэрэглэгчдэд 1 тэрбум юаниас давсан татаас олгохоор төлөвлөж, хоёрдугаар улиралд өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 200 тэрбум юаниас давах төлөвтэй байна. Гуаншийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Худалдааны Яамны холбогдох хүний хэлснээр:
- Арга хэмжээний үеэр оршин суугчид Юүнь Шань Фү програмаар дамжуулан хэрэглээний купон авах боломжтой. Энэ жилийн хэрэглээний купоны хөнгөлөлттэй үйл ажиллагаа нь илүү өргөн хүрээтэй, илүү бүрэн хэмжээний төрөлтэй байна. "33 хэрэглээний баяр "-ыг үргэлжлүүлэхээс гадна супермаркет, банкны картын худалдан авалтын хөнгөлөлт, гар утасны 5G худалдан авалтын хөнгөлөлт зэргийг үргэлжлүүлж, хамаарах барааны төрөл, хамрах хүрээ илүү өргөн болгоно гэлээ.
Түүнчлэн Гуандүн мужийн Шэньжэнь хот, Шаньдүн мужийн Чиндао хот, Ляонин мужийн Шэньян хот зэрэг газар мөн төрөл бүрийн дижитал купоныг гаргаж, хэрэглээний зах зээлийг сэргээхэд тус дөхөм үзүүлжээ.
Илүү олон хэрэглэгчдийг татах
Хэрэглээний зах зээл сэргээх явцад дижитал купон нь яагаад ийм олон хүний анхаарлыг татсан бэ? Хэрэглээний купон нь тодорхой хугацаанд тодорхой салбарт хэрэглэдэг бөгөөд бэлэн мөнгө шууд олгож байгаатай харьцуулахад илүү өргөн хүрээнд ашиглах боломжтой, урамшуулах нөлөө нь илт харагдаж байна.
Жиндүн группийн ахлах эдийн засагч Шэнь Жянгуан хэлэхдээ "2020 оны 03-р сараас 2021 оны 11-р сар хүртэл 500 гаруй удаагийн хэрэглээний купон хөтөлбөрийг Хятад улс даяар олон газар хэрэгжүүлж, ихэнх нь орон нутгийн богино хугацааны харьцангуй чухал үр дүнд хүрсэн байна. Жишээ нь: 2021 оны 11-р сараас 12-р сар хүртэл, Юүньнань муж, Хармөрөн мужийн Харбин хот, Хэнань мужийн Жэнжөү хотууд Жиндүн платформоор дамжуулан засгийн газраас хэрэглээний купон олгосон байна. Гурван газрын хэрэглээний купоны хэмжээ 20 хоногийн дотор 50 сая юаниас давсан ба хэрэглэгчийн захиалгын хэмжээ 400 сая юаниас давсан" гэв.
Дижитал купон олгох нь онлайн болон оффлайн хэрэглээг гүнзгий нэгтгэхэд түлхэц өгсөн. Нэг талаас хэрэглээний купон олгох цонх болсны хувьд янз бүрийн төлбөрийн APP-ууд нь олон тооны хэрэглэгчдийн анхаарлыг татсан. Вицат, Иньлянь Юүн Шань Фү, Мэйтань зэрэг олон төлбөрийн байгууллагууд нь янз бүрийн газруудад хэрэглээний купон олгоход оролцож, тодорхой онлайн төлбөрийн сувгуудыг сурталчлахад тодорхой хэмжээгээр ашигтай юм. Нөгөөтээгүүр оффлайн дэлгүүрүүд, ялангуяа жижиг, дунд, бичил дэлгүүрүүд нь хэрэглээний купоны ашгийг хүртэгч болсон. Судалгааны мэдээллээс харахад хэрэглээний купон авах эрхтэй худалдаачдын 90 хувь нь жижиг, дунд, бичил худалдаа эрхлэгчид байна. Засгийн газраас олгосон 1 юанийн хэрэглээний купон тутамд 0.87 юань нь жилийн борлуулалт нь 300 мянган юаниас доош жижиг, бичил бизнест урсдаг.
Чиг хандлага сайн
Дижитал купоныг илүү үр дүнтэй болгох зорилгоор 2021 оны 03-р сард дижитал купоны улсын анхны бүлэг стандарт болох "Дижитал купоны үйлчилгээний тодорхойлолт"-ыг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар дижитал купоныг илүү их ашиг тустай болгохын тулд тэдгээрийг олгохдоо чиг хандлагат чанарт илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Тухайлбал, гачигдалтай, хүнд нөхцөлд байгаа иргэд, хөдөө орон нутгийн хэрэглэгчид, жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн зорилтот дэмжлэгийг нэмэгдүүлж, хоол хүнс, аялал жуулчлал, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, автомашин зэрэгт чиглэсэн хэрэглээг сэргээхэд хэцүү байгаа гол салбарт илүү их дэмжих үзүүлнэ.
Дижитал купон нь шууд үр нөлөөг авчирдаг хэдий ч зарим мэргэжилтнүүдээс, хэрэглээний купон нь хэрэглэгчдийн төлбөрийн чадварыг зөвхөн нэг л удаа сайжруулдаг, харин хэрэглэгчийн зах зээлд байнгын эрч хүчийг нэвтрүүлэхэд хэцүү байдаг гэв. Урт хугацаанд хэрэглээгээ нэмэгдүүлэхэд үндсэн шалтгааныг илүү анхаарч үзэх хэрэгтэй.Санхүүгийн мэргэжилтэн Фү Ифү хэлэхдээ:
- Хэрэглээний купон нь ирээдүйд хүмүүсийн орлогын хүлээлтийг үндсээр нь өөрчилж чадахгүй. Хэрэглээний зах зээлийн хөгжил, өсөлтийг бодитоор дэмжихийн тулд бид ажлын байрыг тогтворжуулж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүний үйлчилгээний нийлүүлэлтийн чанарыг оновчтой болгож, зах зээлийн дэг журмыг сайжруулж, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад хүчин чармайлт гаргах ёстой гэж үзэж байна.
Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн Эдийн засгийн судалгааны газрын орлогч дарга Лю Шяндүн хэлэхдээ:
- Хэрэглээний зах зээлийн цаашдын сэргэлтийг ахиулах гол зүйл бол хэрэглээг хязгаарлаж буй түгжрэл, саадыг арилгах явдал юм. Үүний зэрэгцээ ажил эрхлэлтийг идэвхтэй өргөжүүлж, оршин суугчдын орлогыг нэмэгдүүлж,оршин суугчдын хэрэглээний түвшинг дээшлүүлж, хэрэглээнд тулгуурласан эдийн засгийн эргэлтийг жинхэнэ ёсоор эхлүүлж, эдийн засгийн өсөлт бат бэх суурьтай байх ёстой. Дунд болон урт хугацаанд хэрэглээг дэмжих олон аргачлал хэрэгтэй байна. Хэрэглээний купонаас гадна өргөн хэрэглээний барааны үнийн шинэчлэлийг гүнзгийрүүлж, эргэлтийн тав тухыг нэмэгдүүлж, эргэлт, гүйлгээний зардлыг бууруулах ёстой гэв.
