solongonews
Дэлхийн хятад хэлний боловсролын 3-р хурал эхэллээ
2014-12-08 10:07
Нээлтийн хуралд Дундадын төрийн зөвлөлийн харъяат нарын албаны тамгын газрын дарга Ши Юаньпин ”Хятад хэлний боловсролыг эрчимжүүлж, Хятад хэлний сургуулиудыг хөгжүүлье” сэдвээр илтгэл тавьж, Хятад хэлний боловсролын үүсэл хөгжлийг эргэн санаж, туршлага сургамжийг дүгнэлээ.

        Энэ сарын 7-ны өдөр АИХ-ын ордонд Дундадын төрийн зөвлөлийн харъяат нарын албаны тамгын газар болон Гадаад харилцааны нийгэмлэгээс хамтран зохион байгуулсан Дэлхийн хятад хэлний боловсролын 3-р хурал эхэллээ. Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи хурлын нээлтийн өмнө 50 гаруй улс орон, газар нутгийн Хятад хэлний боловсролын төлөөлөгч нарыг хүлээн авч уулзав.

         Нээлтийн хуралд Дундадын төрийн зөвлөлийн харъяат нарын албаны тамгын газрын дарга Ши Юаньпин "Хятад хэлний боловсролыг эрчимжүүлж, Хятад хэлний сургуулиудыг хөгжүүлье" сэдвээр илтгэл тавьж, Хятад хэлний боловсролын үүсэл хөгжлийг эргэн санаж, туршлага сургамжийг дүгнэлээ. Тэрээр танилцуулж хэлэхдээ: -Хятад хэлний боловсролыг 60 гаруй сая хятадын харъяат нар болон хятад гаралтай залуучуудад үндэстний бичиг үсгийг системтэй зааж сурган, Хятад соёлоо уламжлах зорилгоор хөгжүүлж ирлээ. Хятадын төрийн зөвлөлөөс "Хүнийг эрхэмлэн, харъяат нарт үйлчлэх" зарчмыг мөрдөж, холбогдох салбартай нягт хамтран ажиллаж, Хятад хэлний сургалтын ном бичгийг судлах, дэлгэрүүлэх, багш бэлтгэх, сургууль байгуулах, хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах зэргийг хийж гүйцэтгэлээ гэжээ. 

 

Найруулагч: Б.Туяа
Эх сурвалж : http://mongol.cri.cn /
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл