“Аав энд моддыг хүүхдүүдтэйгээ адилхан боддог тул моддыг сайн харж хамгаалаарай гэж надад захиж хэлсэн". Шиньжяны Уйгурын Өөртөө Засах Орны Аксу бүс нутгийн ой мод, нутаг бэлчээрийн товчооны харуул Эскар Имам эцгийнхээ ажлыг залгаж, гэр бүлийнхээ хоёр дахь үеийн харуул болсноос хойш өдөр бүр асар уудам ой модоор алхаж, жижиг моддыг хамгаалан асарч байна.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө Эскар Имамын аав Имам Маймети Аксу бүс нутгийн Вэньсү шяний Кекэ Ягийн ой мод хамгаалах станцын анхны дарга болжээ. Аксугийнхан үндэстэн ястны удирдах ажилтнууд болон ард иргэдийг дагуулан нүхнүүдийг тэгшилж бөглөн, говь цөл, хөрсний хатуужилтай өндөр тэвсэг газарт жижиг нахиаг тэдэнтэй хамтран суулгахдаа "Хэрэв эдгээр нахиаг ургуулж чадахгүй бол би хүмүүсийн өмнө хариуцлага хүлээнэ" гэсэн байдаг.
Тэр үед Имам Маймети болон түүний хамтран зүтгэгчид өдөрт 20, 30 километр алхаж, ой моддыг хамгаалдаг байв. Хүний хүч хүрэлцэхгүй болохоор 16 настай Эскар Имам хүүгээ туслахаар авчрав.
Эскар Имам ингэж ажиллаад 30 гаруй жил болно гэж бодоогүй. Ахлах сургуулиа төгсөөд армид элсэх анхны төлөвлөгөө нь хэзээ ч биелэгдээгүй мөрөөдөл болсон юм. Гэвч номин ногоон ой моддыг хараад Эскар түүнээс илүү бахархаж, армид элсэх мөрөөдөл нь биелээгүйд харамсахаа больжээ.
Аксугийн ард түмэн бараг 40 жил тасралтгүй барилгын ажилтай тэнцэхүйц зүйлийг хийсний эцэст Такламакан цөлийн хойд захад 57 километр урт, 46 километр өргөнтэй "ногоон ой" байгуулсан юм. Мөн дэлхийн шар өнгийн томоохон хэсэг аажмаар ногоон өнгөтэй болсон байна. НҮБ-ын Байгаль орчны нөөц баялгийг хамгаалах хорооноос мөн энэ хэсэг бүс нутгийг "Дэлхийн хамгийн шилдэг 500 ногоон үзэмжит газар"-ын нэгээр сонгосон байна.
Үүний зэрэгцээ Аксу бүс нутгийн иргэд салхины хамгаалалт, элсийг сааруулах ажилд "хамгаалалтын ой + эдийн засгийн ой"-н удирдлагын загварыг судалж, нимгэн хальстай самар, алим, улаан чавга, анхилуун алим болон бусад өндөр чанартай тусгай жимснүүдийг тарьж, бүтээгдэхүүнээ Хятад улс болон дэлхийд экспортолдог болжээ.
Хятад улс 1978 онд "Умардын гурван орон" хамгаалалтын ойн барилгын ажлыг эхлүүлснээс хойш "Гуравн умард" төслийн бүтээн байгуулалтын цар хүрээ нь Шиньжяны бүх шянь, хотуудыг хамарч байна. 2022 оны байдлаар Шиньжяны хэмжээнд нийт 75.538.400 мү ой мод тарьж, Тэнгэр уулын хойд болон өмнөд хэсэгт тариалсан газар нутгийн 95 хувь нь ойгоор хамгаалагдсан байна. Одоогийн байдлаар Шиньжян дахь фермийн газрын хамгаалалтын ой 4.28 сая мү талбайд хүрч, 12 хот, 82 шянь (Шяний зэрэглэлийн хотууд) фермийн газар, ой модтой болж, 45 шянь (Шяний зэрэглэлийн хотууд)-ий фермийн газрын ой нь ногоон стандартад хүрсэн байна. Үүний зэрэгцээ "Гурван умард" төслийн бүтээн байгуулалт, Шиньжяны ой мод, жимсний үйлдвэр зэрэг гол төслүүдэд түшиглэн хурдацтай хөгжиж байна. 2021 онд Шиньжянд ойн жимсгэний тариалалтын талбай 18.5 сая мү хүрч, жил бүр 8.64 сая тонн жимс жимсгэнэ тариалжээ. 1991-2022 онд Шиньжянд элсэн шуургатай өдрүүдийн тоо өмнөх 30 жилтэй харьцуулахад бараг 70 хувиар буурчээ.
Хятадын Коммунист Намын XVIII их хурлаас хойш Шиньжян нийт 64.809.800 мү цөлийн газар нутгийг ногооруулсан бөгөөд цөлжилтийн газар нутгийн бэлчээрийн дундаж хамрах хүрээ "Арван хоёрдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний төгсгөлд 18.32 хувиас "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний төгсгөлд 20.22 хувь болж нэмэгдэн, экологийн орчны чанар тасралтгүй дээшилж, элсжилтээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихад гайхалтай үр дүн гарч байна.
