solongonews
Соёлын өв хамгаалах техникийн хороо Бээжингийн хааны ордон музейд төвхнөв
2024-05-14 11:50
Соёлын өв хамгаалах техникийн хороо Бээжингийн хааны ордон музейд төвхнөв

    Олон улсын стандартчиллын байгууллага ISO-ны Соёлын өвийг хамгаалах техникийн хороо байгуулах хурал Бээжинд 05-р сарын 13-нд хуралдаж, нарийн бичгийн дарга нарын газрыг Хааны ордны музейд байрлуулав. Энэ нь 1947 онд Олон улсын стандартчиллын байгууллага үүссэнээс хойш, соёлын өвийг хамгаалах чиглэлээр байгуулагдсан анхны техникийн хороо, мөн ISO-д Хятад улс соёлын салбарын үүрэг гүйцэтгэж буй анхны техникийн хороо болох юм. Энэ нь соёлын өвийг хамгаалах Хятадын стандартыг олон улсын хэмжээнд нэвтрүүлж байгааг харуулж байна.

   Тус байгууллагын Соёлын өвийг хамгаалах техникийн хороо энэ гуравдугаар сард Олон улсын стандартчиллын байгууллагын техникийн удирдах газрын зөвшөөрлийг авч, Хааны ордон музейд нарийн бичгийн дарга нарын газраа ажиллуулж эхэлсэн юм. Одоогоор Соёлын өвийг хамгаалах техникийн хороонд дэлхийн таван тивийн 31 гишүүн улс, 13 ажиглагч орон багтаж байна. Хорооны менежерээр Хааны ордны музейн Соёлын дурсгалт зүйлийг хамгаалах, стандартчиллын хүрээлэнгийн захирал Чюй Лян ажиллаж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл