
03-р сарын 24-нд Хятадын хөдөө аж ахуйн салбарт шилдэг бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийг дэмжих нийгэмлэгийн дарга Жү Баочэн Хятад улсад болж буй олон улсын гүзээлзгэнийн брэндийн асуудлаарх анхдугаар их хурал дээр хэлэхдээ: - Хятад улс бол дэлхийд хамгийн их гүзээлзгэнэ үйлдвэрлэдэг орон. Бүртгэлээс үзвэл 2017 онд Хятадын гүзээлзгэнийн үйлдвэрлэлийн хэмжээ 4 сая гаруй тонн, нийт орлого 60 тэрбум гаруй юань хүрсэн юм. Хятад улс гүзээлзгэнийн брэнд бий болгохоор хичээн ажиллана гэжээ.
Олон улсын гүзээлзгэнийн брэндийн асуудлаарх анхдугаар их хурал 24-нд Наньжин хотын Лишүйд болсон юм.
Жү Баочэн их хурал дээр илтгэл тавихдаа: Хятад улс гүзээлзгэнийн үйлдвэрлэлийг шат дараатай өргөтгөхийн зэрэгцээ гүзээлзгэнийн шинэ төрөл, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ загварыг дэлгэрүүлж, тарих арга барилаа сайжруулснаар олон нутгийн нэр хүндийг өргөлөө. Гүзээлзгэнэ нь Хятадын жимсний салбарт хамгийн түргэн хөгжиж байгаа бөгөөд нийгэм, эдийн засгийн үр шим дээшилж, тариачдын орлогыг нэмэгдүүлж, ядуурлаас гарахад нь түлхэц болж буй төдийгүй хөдөө аж ахуйн салбарын аялал жуулчлал, 1, 2, 3 дугаар аж үйлдвэрийн зохицонгуй хөгжлийг ахиуллаа гэжээ.
