solongonews
Хятадын компанийн гарган авсан коронавирусний идэвхгүй вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ
2020-12-31 09:48
Хятадын компанийн гарган авсан коронавирусний идэвхгүй вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ.

Хятадын “Sinopharm” компанийн гарган авсан коронавирусний идэвхгүй вакцин 79.34 хувийн үр дүн үзүүлжээ.

Энэ тухай “Sinopharm” компанийн харьяа Бээжин хотын биологийн бүтээгдэхүүний хүрээлэн мэдэгдсэн байна.

“Sinopharm” компанийн идэвхгүй вакцины аюулгүй байдлын түвшин сайн үр дүн үзүүлсэн. Хоёр тун вакцин хийлгэсэн хүмүүст өндөр концентрац бүхий эсрэг биет үүсэж, “COVID-19”-өөс хамгаалах 79.34 хувийн үр дүнг үзүүлсэн” хэмээн мэдэгдэлд дурджээ.

“Sinopharm” вакциныг бөөнөөр нь үйлдвэрлэхийн тулд шаардагдах баримт бичгээ БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын газарт хэдийнээ илгээжээ.

Тус компанийн хяналтад байдаг Хятадын Үндэсний биотехнологийн групп (CNBG) 2021 онд нэг тэрбум хүртэл тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн байна. CNBG нь олон улсын зах зээлд коронавирусний вакциныг их хэмжээгээр нийлүүлэхэд бэлэн байгаа Хятадын цорын ганц эмийн компани биш юм. Урьд нь Бээжинд хотод төвтэй “Sinovac Biotech” компани өөрсдийн гарган авсан вакцинаа жилд 600 сая тунг үйлдвэрлэх 500 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт татсанаа мэдэгджээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : china.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл