Аялал жуулчлалын мэдээллээс харахад 04-р сарын 30-наас 05-р сарын 05-ны хооронд Хятадын хэмжээнд төмөр зам,иргэний нисэхийн болон авто замын нийт зорчигчдын урсгал 250 сая орчим зорчигчид хүрнэ. Шүй Сэн Аялал жуулчлалын сүлжээ "05 дугаар сарын 01"-ний амралтын үеэр жуулчдын тоо 2019 оны мөн үеийн түвшинг давж, 200 саяд хүрч дээд амжилтад хүрэх төлөвтэй байна гэсэн урьдчилсан мэдээг гаргажээ.
Шүй Сэн Аялал жуулчлалын сүлжээний салбарын шинжээч Фан Зэши:
- Дотоодын цар тахлын нөхцөл байдлыг үр дүнтэй удирдаж, хяналт тавьж, Засгийн газрын байгууллагууд аяллын хязгаарлалтыг сулруулсаар, удахгүй болох "05 дугаар сарын 01"-ний амралтын үеэр аялал жуулчлал ихтэй байх төлөвтэй байна гэлээ.
Шүй Сэн Аялал жуулчлалын сүлжээний мэдээллээс харахад "05 дугаар сарын 01"-ний амралтын үеэр жуулчдын 70 гаруй хувь нь муж алсалж аялахаар сонгодог юм. Люй Мама Аялал жуулчлалын сүлжээний мэдээллээс харахад дотоодын урт хугацааны аяллын захиалга хамгийн эрэлттэй байгаа юм.
