ССАЖЯ-наас 2023 оны хаврын баярыг тохиолдуулан соёл, аялал жуулчлалын зах зээлийн нөхцөл байдлыг танилцууллаа. ССАЖЯ-ны Дата төвөөс гаргасан тооцоогоор энэ оны хаврын баяраар дотоодын аялал 308 сая болж, өмнөх оны мөн үеэс 23.1 хувиар өссөн байна. Дотоодын аялал жуулчлалын орлого 375 тэрбум 843 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өссөн байна. Үндэсний соёл, аялал жуулчлалын зах зээл ерөнхийдөө аюулгүй, эмх цэгцтэй байгаа юм.
Аюулгүй үйлдвэрлэл, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс А зэрэглэлийн 10739 аялал жуулчлалын газар хэвийн ажиллаж байгаа нь тус улсын нийт А зэрэглэлийн аялал жуулчлалын газруудын 73.5 хувийг эзэлж байна. Төрөл бүрийн газарт нийт 110 мянга гаруй олон нийтийн соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж, 473 сая гаруй хүн оролцсон байна. Үндэсний хэмжээний 243 шөнийн соёл, аялал жуулчлалын хэрэглээний кластер 52.122 сая зорчигчийн урсгалтай байсан бөгөөд кластер тус бүрд шөнөдөө дунджаар 30.600 зорчигч зорчдог байна.
Хаврын баяраар улсын хэмжээнд 9400 гаруй сурталчилгааны тоглолт болсон нь 2022 онтой харьцуулахад 40.92 хувиар өссөн бол 2019 онтой харьцуулахад 22.5 хувиар өссөн байна. Киноны орлого 378 сая юань болж, үзэгчдийн тоо 3 сая 238 мянга орчим болжээ.
Хаврын баяр наадмын өдрүүдэд олон газар соёл, аялал жуулчлалын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдаж, хаврыг угтах уур амьсгал хүчтэй байгаа нь нутгийн иргэд, жуулчдын талархлыг хүлээсэн байна.
